Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Шатахууны шуурхай штабын талаар мэдээлэл өглөө. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир "ОХУ-ын Ангарск нефтийн үйлдвэрээс аравдугаар сард захиалсан 57 мянган тонн шатахуунаас 51 мянган тонн нь ирсэн. Үлдсэн 6,000 тонн шатахуун замдаа явж байна. 

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 12 өдрийн нөөцтэй байна. Дизель 28, онгоц 36 хоногийн нөөцтэй байна. 

Цаашид ОХУ-аас арваннэгдүгээр сарын захиалгыг нэмэгдүүлж, 70,000 тонн болгосон. Мөн Казахстан улсаас 3,000 тонн, Хятад улсаас 8,000 тонн, Солонгос улсаас 12,000 тонн буюу нийт 92,000 тонн шатахууны захиалгыг баталгаажуулаад байна. 

Өнгөрсөн долоо хоногт Шинэ эрин ХХК-ий шинээр барьж буй 16,000 метр.куб шатахуун нөөцлөх сав ашиглалтад ороход бэлэн болсон гэв. Шатахууны савыг нэмэгдүүлэх нь нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх чухал алхам юм. 

Улаанбаатар Төмөр замд 6-8 хоногийн шатахууны нөөц байна. Мөн цаашид шатахуун тасрахгүй гэдгийг мэдэгдэж байна. Жолооч нар шатахуунд дугаарлалгүй, дуусах үед нь шууд очоод авчхаж болно" гэлээ.

Үргэлжлүүлэн, 10-11-р сар бол зуны түлшээс өвлийн түлшид шилждэг үе. Гэтэл вагоны эргэлт маань урт байгаа учраас хүлээгдэл үүсч байгааг ойлгох хэрэгтэй. 

Мөн энгийн АИ-92 автобензинийг АИ-95 хэмээн зарж байна гэсэн гомдол ирсэн. Хилээр орж ирж буй шатахуунд шинжилгээ хийдэг учраас тийм зүйл байхгүй. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг удаа шатахуун авах биш өдөрт 4-5 газарт очин шатахуун авч байна" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан