Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Оросууд “Ну погоди”-доо хамгаас дуртай гэнэ

Том хүн ч гэсэн хүүхэлдэйн кино үзсээр л байдаг гэнэ. Энэ сарын 8-9-ний өдрүүдэд оросын 100 гаруй суурин газрын иргэдээс авсан санал асуулгаар оросын хүүхэлдэйн “Чамайг даа” / Ну погоди / кино хамгийн дуртай хүүхэлдэйн киногоор шалгарсан байна. Энэ киног оросын таван хүн тутмын нэг нь амтархан үздэг хэвээрээ гэдгийг судалгаа харуулжээ. “Олон нийтийн санал” сангийн явуулсан судалгаагаар хоёрдугаар байрт “Маша баавгай хоёр” 7 хувь, гуравдугаарт “Шрек”, “Простоквашиногоос ирсэн гурав” кинонууд 5 хувийн санал авч оржээ.
Хамгийн сонирхолтой нь оросуудын 19 хувь нь өдөр бүр хүүхэлдэйн кино үздэг гэсэн бол 18 хувь нь долоо хоногт хэд хэдэн удаа багачуудын дуртай киног хамт үздэг гэсэн байна. Мөн үзэгчдийн 39 хувь нь бүрэн хэмжээний хүүхэлдэйн кинонд дуртай гэсэн бол 22 хувь нь хүүхдийн цуврал кино үзэх дуртай гэжээ.

0 Сэтгэгдэл