Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Барби жирийн охидууд шиг болно

Хэтэрхий туранхай, дэндүү хөөрхөн барби хүүхэлдэй хүүхэд багачуудад буруу үлгэр дуурайл үзүүлж, өөрсдийгөө голоход хүргэж байна гэж шүүмжилдэг. Тийм ч учраас амьдралаас тасархай барби хүүхэлдэйг хэрвээ жирийн охидын биеийн хэмжээ, харьцаатайгаар хийхээр АНУ-ын уран бүтээлч Николай Лам төсөл санаачлаад байна. Тэрээр 19 настай охидуудын биеийн дундаж хэмжээгээр барби хүүхэлдэйн загвар гаргасан бөгөөд үүнийгээ олон хувь үйлдвэрлэж, дэлгүүрийн лангуун дээр гаргахын тулд интернэтээр олон нийтээс хандив тусламж хүсч байгаа аж. Тэрээр онлайн уриалга гаргаад 24 цагийн дотор 28 мянган ам.доллар босгож чадсан бөгөөд одоо түүнд 70 гаруй мянган ам.доллар хэрэгтэй байгаа гэнэ. Хэрэв энэ хөрөнгө мөнгийг босгож чадвал тэрээр жирийн охид шиг барби хүүхэлдэйгээ 5000 хувь үйлдвэрлэх юм байна. Түүний энэ санаачилга хэрэглэгчдийн сэтгэлд их нийцэж байгаа гэнэ.

Барби хүүхэлдэйн биеийн харьцааг хүн дээр шилжүүлээд бодвол 36-18-33 гэсэн харьцаатай болохоор гэнэ. Харин 19 настай дундаж охидын биеийн харьцаа 32-31-33 байдаг юм байна.
Хэрвээ барбигийнх шиг биеийн харьцаатай хүн байсан бол анорекс өвчтэй хүнтэй адил биедээ ямар ч өөхгүй байх гэнэ. Ийм туранхай эмэгтэйд сарын тэмдэг ч ирэхгүй гэж мэргэжилтнүүд хэлж байна.

0 Сэтгэгдэл