Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
30 КОМПАНИ ХАЙГУУЛ ХИЙЖ БАЙНА
Монгол Улсад уул уурхайн салбар хөгжиж, томоохон ордуудаа ашиглаж эхлээд байгаа нь геологичдын хүч хөдөлмөрийн үр шим билээ. Энэ сарын 20-23-ны өдрүүдэд өнгөрсөн онд геологичдын хийсэн ажил, тулгамдаж буй асуудлаа ярилцах “Монголын геологи хайгуул-2014” чуулга уулзалт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болно. Энэ чуулганы үеэр Үндэсний геологийн алба байгуулах талаар бас ярилцах ажээ. Энэ тухай Төрөөс эрдэс баялгийн талаар 2025 он хүртэл баримтлах бодлогод тусгасан юм. Геологийн холбооны гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ “Хайгуулын лиценз олгохоо больсноос хойш геологи, өрөмдлөг, геофизикийн компаниуд хаалгаа хаалаа. Өнгөрсөн жилийн байдлаар хайгуулын судалгаа хийж буй 30 компани байна. Эдгээр компани улсын төсвийн хөрөнгөөр хийж буй судалгааны ажилд оролцож буй юм. Жишээлбэл, зөвхөн өрөмдлөгийн компани гэхэд л 147 байв. Өнгөрсөн онд 300 орчим тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтаар хайгуулын ажил хийсэн. Энэ онд уг хөрөнгө оруулалт буурах байх. Яагаад гэвэл хайгуулын лицензийн хугацаа нь дуусч буй компани олон бий. Улсын төсвөөс долоон тэрбум орчим төгрөг геологийн судалгаанд зарцуулсан. Хайгуул ид хийж байсан оргил үед 500 орчим тэрбум төгрөгийн судалгааны ажил хийж байсан” гэлээ.
Өнгөрсөн оны байдлаар тонн алтны нөөц ес, холимог металлын хоёр ордын 16950 тонн нөөц шинээр улсын Эрдэс баялгийн санд бүртгэсэн аж. Үүнээс гадна зэс 260 мянга, гянтболд 288, мөнгө 64, нүүрс 1.7 тэрбум тонноор тус тус нөөц нь нэмэгджээ.
Өнгөрсөн оны байдлаар тонн алтны нөөц ес, холимог металлын хоёр ордын 16950 тонн нөөц шинээр улсын Эрдэс баялгийн санд бүртгэсэн аж. Үүнээс гадна зэс 260 мянга, гянтболд 288, мөнгө 64, нүүрс 1.7 тэрбум тонноор тус тус нөөц нь нэмэгджээ.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл
























