Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Дэлхийн хамгийн ая тухтай нисэх буудал Чанги

Дэлхийн хамгийн шилдэг нисэх буудлыг нэрлэх олон улсын санал асуулгад Сингапурын Чанги 9.8 сая зорчигчийн саналаар тэргүүлжээ. Энэ бол Чанги нисэх буудлын авсан ганц өргөмжлөл биш юм. 1981 онд байгуулагдсан цагаасаа хойш энэ нисэх буудал нийтдээ 360 удаа “хамгийн шилдэг” гэсэн өргөмжлөл хүртэж байснаас зөвхөн 2009 онд гэхэд 27 шагнал авчээ. Чанги зай талбай юм уу зорчигчийн тоо хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх хэмжээний нисэх буудал хараахан биш. Гэхдээ зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг хангаж, хамгийн сайн үйлчилгээ үзүүлдгээрээ энэ олон шагналын эзэн болсон юм. 

 “Skytrax” байгууллагаас олон улсын томоохон нисэх буудлаар үйлчлүүлж яваа зорчигчдын саналыг авч, дэлхийн шилдэг нисэх буудлыг жил бүр тодруулдаг. Энэ шалгаруулалтад Сингапурын Чанги, Сөүлийн Инчоны нисэх буудлууд урьд хойноо орсоор сүүлийн арав гаруй жил шилдгээр шалгарч байгаа юм.  Гэхдээ энэ хугацаанд Чангигийн тэргүүлсэн он жил нь илүү олон. “Skytrax”-аас гадна олон ч шалгуураар Чанги шилдэг нь болж байсан. Дөрвөн “С”-гийн шалгуур “comfort, conveniences, cleanliness and customer service” буюу “ая тухтай, цэвэр цэмцгэр байдал болон үйлчилгээний чанар”-аар нь үнэлдэг “Алтан дэр” хэмээх шагналыг Чанги сүүлийн 14 жилийн турш, дундаа нэг ч завсаргүй авч байгаа юм. Энэ шагнал Чанги транзит хийж буй зорчигдынхоо ая тухыг хангаж, амрах тавтай нөхцөл бололцоог хэр бүрдүүлж чадсаны илрэл бөгөөд бас үйлчлүүлэгчдээ хэдэн ч цагаар нисэх буудалд саатсан уйдахааргүй үйлчилгээ үзүүлдгийг нь үнэлсэн хэрэг юм.

Агаарын тээврийн 80 гаруй компанитай хамтран ажиллаж, 60 гаруй орны 200 орчим хоттой холбогддог энэ нисэх буудал жилдээ 70 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай ч одоогоор 42 орчим сая хүнд  үйлчилж байна. Долоо хоногтоо уг нисэх буудлаас 5000 гаруй онгоц хөөрч, газарддаг байна. Үүгээрээ өндөр ачаалалтай, завгүй нисэх буудлын жагсаалтад 21-д ордог юм.  Нийтдээ 28 мянган ажилтантай энэ буудал жилдээ 4.5 тэрбум ам.долларыг Сингапурын төсөвт оруулдаг байна.

280 мянган ам.метр талбайтай нисэх буудлын байгууламж дотор унтаж, амрах хэсэг, интернэт кафе, мөргөл хийх өрөө, бизнес төв, олон орны зоогийн газар, усан сан, жакуззи, 24 цагийн массаж, спа, видео тоглоом, хөгжмийн лаунж, амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, үнэгүй кино үзэх театр, наранцэцэг, цахирмаа, эрвээхэйн гээд төрөлжсөн цэцэрлэгт хүрээлэнгүүд гээд хоёр өдөр саатсан ч уйдахааргүй төрөл бүрийн үйлчилгээ бий. Дээр нь, Чангигийн нисэх буудлын 20 мянган ам метр талбайг худалдаа, үйлчилгээний төвүүд эзэлдэг нь Сингапурт томоохонд тооцогдох шоппинг центр гэсэн үг.  Гуравдугаар Терминалын томоохон хэсгийг эзлэх дөрвөн давхар энэ худалдааны төвд Gucci, Prada,Bulgari, Hermes, Ferrari гээд тансаг брэндийн нэрийн дэлгүүрүүд  бий.
0 Сэтгэгдэл
zurag ni inchonii nisehiin zurag bna daa
Хамгийн их уншсан