Билгийн

Доллар (USD)

2867.0

Улаанбаатар

+22°C
USD / 3602.0₮
CNY / 506.1₮
KRW / 2.72₮
SEK / 399.2₮
JPY / 24.93₮
RUB / 52.42₮
EUR / 4306.0₮
CHF / 4641.0₮
GBP / 4952.0₮
HKD / 460.2₮
CAD / 2690.0₮
AUD / 2458.0₮
SGD / 2867.0₮
NZD / 2254.0₮
TRY / 91.1₮
USD / 3602.0₮
CNY / 506.1₮
KRW / 2.72₮
SEK / 399.2₮
JPY / 24.93₮
RUB / 52.42₮
EUR / 4306.0₮
CHF / 4641.0₮
GBP / 4952.0₮
HKD / 460.2₮
CAD / 2690.0₮
AUD / 2458.0₮
SGD / 2867.0₮
NZD / 2254.0₮
TRY / 91.1₮
USD / 3602.0₮
CNY / 506.1₮
KRW / 2.72₮
SEK / 399.2₮
JPY / 24.93₮
RUB / 52.42₮
EUR / 4306.0₮
CHF / 4641.0₮
GBP / 4952.0₮
HKD / 460.2₮
CAD / 2690.0₮
AUD / 2458.0₮
SGD / 2867.0₮
NZD / 2254.0₮
TRY / 91.1₮
USD / 3602.0₮
CNY / 506.1₮
KRW / 2.72₮
SEK / 399.2₮
JPY / 24.93₮
RUB / 52.42₮
EUR / 4306.0₮
CHF / 4641.0₮
GBP / 4952.0₮
HKD / 460.2₮
CAD / 2690.0₮
AUD / 2458.0₮
SGD / 2867.0₮
NZD / 2254.0₮
TRY / 91.1₮
“Монгол авдар” үзэсгэлэн- Зуун дамжсан үнэт өв МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР “МЭЙКИН АЗИА” ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН ФЕСТИВАЛЬД УРИЛГААР ОРОЛЦЛОО “Универсиад-2025” наадмаас Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ "Улаанбаатар трам" төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна НҮҮРС ТЭЭВЭР, ТАТАН АВАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ ЗГ: “Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах Энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ “Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажлыг ирэх сарын 10-нд дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ
“Монгол авдар” үзэсгэлэн- Зуун дамжсан үнэт өв МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР “МЭЙКИН АЗИА” ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН ФЕСТИВАЛЬД УРИЛГААР ОРОЛЦЛОО “Универсиад-2025” наадмаас Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ "Улаанбаатар трам" төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна НҮҮРС ТЭЭВЭР, ТАТАН АВАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ ЗГ: “Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах Энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ “Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажлыг ирэх сарын 10-нд дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ
Улаанбаатарын үдэш “намуухан”

“Улаанбаатарын үдэш намуухан, намуухан...” хэмээн уянга дуунаа магтан дуулсан нийслэл хотынхоо “намуун” үдшийг нэгэн орой сурвалжиллаа. Ажил тарж, арваннэгдүгээр хорооллын автобусны буудлыг хагас цаг сахисан ч тусыг эс олж шөнийн 22:00 цагт нохой явган, гахай нүцгэн хоцорчээ. Гар өргөлөө, үйлчлүүлэгч хайсан таксинууд өмнө хойноо орж автобусны буудалд ар араасаа эгнэн зогсоод “Хаа хүрэх вэ, суугаач хө” гэхчлэн дуу дуугаа авалцав. Жижигхэн буудалд чихэлдэн зогссон таксичид хүнээ булаалдан хэл амаа билүүдэж, сигнал хангинуулан “симфони” тоглож намуухан хотын аниргүйг нэг хэсэгтээ л эвдэв. Түрүүлж зогссон таксинд түргэхэн сууж аваад дөрөвдүгээр хорооллын зүг хөдөллөө. Жолоочоос хэдээр явж байгааг сонирхвол “шөнийн тариф”-т шилжсэн тухайгаа “Бензиний үнэ өсөөд бидний таксичид зутарч байна” гэхчлэн тайлбарлав. “Шөнийн тариф” гэдэг нь км тутам 900-1000 төгрөг аж.

Бахим бүдүүн дуутай хижээл насны жолооч ах хүд хүд хийн ханиалгах зуураа “Ах нь харин ч гайгүй байна. Ер нь, дийлэнх нь шөнө, оройдоо 1000-аар л явж байгаа шүү дээ” хэмээн км тутамд 900 төгрөгөөр үйлчилж буйгаа зөвтгөөд авав. Өдрийн цагаар 2800 төгрөг гардаг газарт өнөөх ах хүү 4000-ыг нэхэж байна.
Нэхсэн ёсоор нэг их хэл амгүй мөнгийг нь өгчихөөд мөрөө хөөлөө. Дөрөвдүгээр хороололд буухын учир нь дээр өгүүлснээр Улаанбаатарын “намуун” үдшийг сонирхохоор ирсэн хэрэг. Гурав, дөрөвдүгээр хороолол бол хотын шөнийг тольдоход хамгийн тохирсон газар. “Өргөө” кино театраас аваад “Модны II” хүртэл өвч битүү үргэлжлэх баар, паб, караокенууд бол “намуун” үдшийн нэгээхэн хэсэг бас шөнийн амьдралын төв цэг. Хотын шөнийн амьдрал хэрхэн өрнөдгийг өөрийн биеэр явж үзэж харахыг хүссэн хүсэл минь энд авчирсан билээ.
“Шөнийн амьдрал” гэх нэршил баар, паб, караоке гэсэн үгстэй хоршин хэрэглэгдэх нь их. Учир нь, энд л их хотын шөнийн амьдрал үүр цайж, өглөө болтол үргэлжилнэ. Хаалгаа дангинатал түгжсэн дээрх газрууд зөвшөөрөгдөөгүй цагт буюу үдшийн 00:00 цагаас үүр цайтал үйл ажиллагаа явуулж архи, согтууруулах ундаагаар үйлчилнэ.

Явсаар “Түмэн” нэртэй түм түжигнэж бум бужигнасан караокед орлоо. Үдэш 23:00 цаг хэдийн өнгөрчээ. Согтуу хөлчүү хоолойгоор солгойрон, солонгорон дуулах олны орилоон, хашгираан дунд барментэй хэдэн үг солив. “Хэдүүлээ явж байгаа юм” гэж асуухад нь хэлэх үггүй болж орхив. Юутай ч, өрөө авч дуулах тухайгаа хэлтэл “Манайх ганц хүнд үйлчилдэггүй” хэмээн ширээ тохойлдсон бармен бүсгүй хээв нэг хэлж байна. Яагаад ганцаараа яваа хүнд үйлчилдэггүй тухай нь сонирхвол “Угаасаа, манай өрөөнүүд дүүрэн байна” гээд уурласан байртай урдаас хараад өлмийнөөс зулай хүртэл сонжсон нүдээр ширтэв. Ганцаараа ч бай, олуулаа ч бай үйлчлүүлэгч бол үйлчлүүлэгч л баймаар. Караокенууд орлого ихтэй оройн цагаар ганц, хоёр хүнд үйлчилдэггүйн учир нь олох орлогоос болдог аж. Ганц хүн ганц пиво аваад бүтэн цаг дуулаад суучихвал бизнесийн хувьд алдагдалтай, ашиггүй гэдэг нь ойлгомжтой. Аль болох олон хүн оруулж бага хугацаанд их ашиг олох нь тэдний хувьд гол зорилго. “Ганцаараа” хэмээн гадуурхагдаж дуулах “эрх”-ээ хасуулсан би “Түмэн”-гээс гарахаар завдтал бие засах өрөөний үүдэнд биерхүү залуутай мөргөлдөж орхив. Мөргөлдсөн ч гэж дээ, мөнөөх залуу архины халуунд агсархаж мөрөөрөө явсан намайг мөрлөсөн нь тэр байв. “Хөгшөөн, асуудал байна уу, гай болов оо” гэхчлэн гашуун дарсны ааг омгоор ганц бие надруу хоёр нөхрийн хамт дайрч давшилж гарав. Зөөгч бололтой охин мөнөөх халамцуу залуусыг аргадаж нэг, аашилж нэг үзсэн ч хүчирсэнгүй. Хэрэг бишидсэнийг ойлгоод гараа зангидаж нүд нь улаанаараа эргэсэн залуугаас “Замаа харж явъя, уучлаарай” гэхчлэн өршөөл хүсээд гарч одов. Агсам залуу ааг омгоо багтааж ядан давшлах зуурт хоёр найзынх нь нэг караокены бие засах өрөөний үүдэнд тамхи асаасанд хэн ч, юу ч хэлсэнгүй. Караокед хамгаалагч гэх хүн ч байсангүй. Мөнөөх тамхины хяналтын тухай хууль та биднийг дулаан хөнжилдөө дугжирч байх хооронд хонгил, подвалийн караокед хэрэгжиж байгаа нь энэ. “Түмэн” караокед түр саатах зуур хаалга нь онгорхой өрөөнөөс хан хийх тамхины үнэр, хөх саарал утаа нь хөшиг адил суунаглах нь энгийн үзэгдэл мэт байв.

Караокеноос гарахад цагийн зүү шөнийн 00:00 гозойж байна. Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарч өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн. Эл захирамжид иргэдээс ирүүлсэн саналын дагуу тусгай хөтөлбөртэй шөнийн цэнгээний газрууд буюу мөнөөх баар, паб, караокенуудыг шөнийн 03:00 цаг хүртэл үйлчилгээ эрхлэхийг нь зөвшөөрч ажиллах цагийг нь даруй гурван цагаар уртасгасан. Гэвч Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд шөнийн 00:00 цагаас өглөөний зургаан цаг хүртэл архи, согтууруулах ундаагаар үйлчлэх мөн зарж борлуулахыг хориглодог.
Гэсэн ч, Засаг даргын захирамж хуулийн заалттай хутгалдан ёстой л нөгөө холион бантан гээч нь болж байгаа бололтой.

Нэгэнт шөнийн 03:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах эрхтэй баар, пабууд ус, ундаагаар үйлчлээд ажиллана гэвэл ёстой л мянгуужингийн үлгэр. Тиймдээ ч, хаалга үүдээ хааж аваад архи, согтууруулах ундаагаар үйлчилж арын хаалгаараа үйлчлүүлэгчдээ оруулж гаргана. Энэ нь тухайн дүүрэг, хорооны хэв журмын цагдаа нарт харин ч нэг таатай орчин бүрдүүлсэн хэрэг аж. Шөнийн цагаар архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй баар, пабуудыг цагдаа нар шантаажлан дарамталдгаас “гар цайлгах” гэдэг гаж үзэгдэл газар авчээ. Шуудхан хэлбэл авлига авч, өгөлцөж байна гэсэн үг. Цагдаа нар ирсэн сургаар цэнгээний газрын тухайн өдрийн ажлыг гардан явуулж буй нэг ёсны зохион байгуулагч гэх залуус нэг нэгээр очиж цагдаа нарын “гарыг цайлгана”. Битүү хар цонхтой албаны бус энгийн машинтай цагдаа нар цонхны цаанаас тохиролцоо хийн ажил үүргээ гүйцэтгэнэ. Намайг нэг орой сурвалжлага бэлтгэхээр явах хооронд дүрэмт хувцастай эргүүлийн цагдаа нэг ч үзэгдсэнгүй. Зарим нэг газар хээвнэг хаалга үүдээ ярчихаад хөгжим хангинуулах нь ч байв. Нэг удаад хэчнээн төгрөгөөр цагдаа нарын гарыг цайлгадгийг мэдэхгүй ч энэ үзэгдэл ихэд дэлгэрсэн аж. Төрийн төмөр нударга болсон цагдаа нар нь ард иргэдийн амар тайван байдлыг хангаж хуулийн хэрэгжилтийг хянах ёстой атал нүдэн балай чихэн дүлий мэт. Энэ тухай эртнээс яригдаж байгаа ч холбогдох албаны хүмүүст хүрсэн нь цөөн болов уу. Дөрөвдүгээр хорооллын замын хойгуур үргэлжлэх баар, паб, караокенууд нэгэн үе нийтийн үйлчилгээ, ахуй үйлчилгээ, дэлгүүр хоршоо байсан ч жил ирэх тутам наргиан цэнгээний газар болсоор нэг мэдэхэд үгүй болжээ. Хороололд хамгийн их байдаг зүйл бол цэнгээний газар. Энэ хавийг хотын “Лас Вегас” гэх нь ч бий. Тэнд шөнийн амьдралтай хэн бүхэнд хэрэгтэй бүгд бий. Бэлэн мөнгөний машин, буудал, караоке, 24 цагийн хоолны газар, ломбард, саун массаж гээд л.
Ийм л есөн шид нь бүрдсэн газарт сайн, сайхан юм тохионо гэдэг саар муугаасаа давахгүй. Согтуу залуусын зодоон нүдээн, хаа нэгтээ, хэн нэгэн уртаар орилно, уйлж унжина. Баар, пабууд руу харсаар байтал арван жилийн хүүхдүүд хэд хэдээрээ, хэсэг бүлгээрээ орсон ч үүдэнд нь зогсоо харуул хамгаалалт нь бичиг баримт ч шалгахгүй. 21-ээс доош насныханд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хуульчлан хориглосон атал хэнэг ч үгүй оруулна. Элдвээр гоёж гоодсон эрээн цэцэг шиг хээнцэр ганган охид бүжиглэх дуртайдаа бааранд орж байгаа гэвэл эндүүрэл. Шөнийн, шоуны амьдралд энэ охидыг “загас, жараахай” гэхчлэн элдвээр нэрлэх нь элбэг. Ер нь, бааранд орж буй залуусаас “охин чихдэх”-ээр ордог нь их. Ганц нэг жараахай уургалж, чихдээд авбал ганц шөнийн жаргалд гар татахгүй ах нар элбэг. Охид ч гэж охид. Мөнгөтэй байрын залуусыг бүжгийн талбайд өдөн хоргоож эхний удаад “бяр”-ыг нь үзэж ханатал дайлуулж цайлуулна. Улмаар, ууж идсэн нь хангалтгүй санагдвал цааш үргэлжлүүлэн буудалд орж “бут” авна. Хэн байх нь хамаагүй. Хөгшин залуу хэн ч бай шөнийн амьдралд ялгаа үгүй. Мөнгөтэй, машинтай нэгэнд “чихдүүлэх” охид бүсгүйчүүд цөөнгүй.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш найман нэрийн дэлгүүрүүд нэг хэсэг л шөнийн цагаар архи худалдаалсан. Хяналт, шалгалтын хүчинд энэ байдлыг намжаасан ч зарах арга нь нарийссан аж. Зарим зочид буудлууд ирсэн зочиддоо зах зээлийн үнээс өндөр үнээр архи, пиво худалдаалдаг нь ч байдаг аж. Шөнө, хамаг л дэлгүүр хоршоо хаалттай учир ийн худалдаалах нь ихээхэн ашиг авчирдаг гэнэ. Мөн дэлгүүрийн худалдагчид 00:00 өнгөрмөгц ойролцоох автобусны буудал, гудамж, булан тохойд машинтай зогсч архи, согтууруулах ундаа тамхи тариа зарж борлуулдаг нь ч цөөнгүй гэнэ.
Дараагийн орсон газар бол “Санко” нэртэй баар байсан юм. Эхний удаад туршлагагүйтэн ганцаараа хэмээн караокеноос хөөгдсөн учир бааранд орохдоо үүдэнд зогссон хамгаалагчид нь “Найзууд маань дотор байгаа юм, сая утсаар ярьлаа” гэж хэлвэл Солонгос кинонд гардаг шиг хар хувцсаар жигдэрсэн хоёр хамгаалагч такс хэмээн таван мянган төгрөг аваад “Ор” хэмээн толгой дохиж байна. Орлоо. Баар.., бужигнасан олон, хүнд хөгжим, хөл тавьж бөгс эргэх зайгүй, бүгчим харанхуй, бүдэг гэрлийн дор бүжиглэх олны дундуур сурмаг гэгч нь архи, пиво зөөн гүйх зөөгчид, үе үе үргэлжилсэн нялуун, гуншаа хоолойгоор ямар нэг зүйл ярих DJ, түүнийг дуу солих бүрт хэлсэн үгсийнх нь араас талбай дүүрэн бүжих залуус дуу мэдэн орилолдож гараа дээш өргөнө. Үнэндээ, баар гэдэг байж суухын аргагүй орчин. Чанга хөгжмийг нь давж ярихад ч бэрх. Удсан ч үгүй бүжгийн талбайд зодоон дэгдэн хавь ойрын хамаг амьтан бужигнасан олны хөлд үрэгдэх дөхсөн учир тэгэс гээд гарлаа.


Дөрөвдүгээр хороололд үйл ажиллагаа явуулж буй шөнийн цэнгээний газар, клуб, баарнуудын ажилчид богино холбооны станцаар бие биетэйгээ холбогдох нь их. Аль нэг газрын үүдээр өнгөрөхөд л станц дуугарч хавь ойрын хамаг л мэдээ мэдээллийг хоромхон зуур уламжилна. Мөн тэдгээр хүмүүс нууц нэрээр харилцах нь мафи, бүлэглэл адил нарийн зохион байгуулалттай болсныг илтгэнэ. Ихэнх газар станцаар холбогдож үйлчлүүлэгчдээ арын хаалгаараа оруулж гаргана.

Байж сууж чадалгүй баарнаас гарч ирсэн би “Сийсонс” хэмээх паб руу орлоо. Хаалга нь түгжээтэй байсан ч хэсэг тогшсоны дараа шилэн цонхны цаанаас шагайж харсан залуу орчин тойрныг нэг ажаад “Хэдүүлээ вэ” хэмээн асууж байна. “Ганц хоёр пиво уучихаад гарах гэсэн юм, сул ширээ байна уу” хэмээн асуувал хэсэг харж байснаа хаалгаа тайлж өглөө. Баар, караокег бодвол хавьгүй тухлаг орчин угтав. Хоёр давхарт гарч хамгийн мухрын ширээнд суувал удсан ч үгүй зөөгч ирж захиалга авч байна. Цэсийг нь сөхлөө. Хамгийн хямдхан пиво 3000 төгрөг. Дээшилбэл 4000, 5000 төгрөгийн үнэтэй нь ч байв. “Архи захиалж болох уу” гэвэл зөөгч охин толгой дохив. Архины үнийг сонжлоо. Доод талын архи 25000 төгрөг. Цаашилбал, 100-аад мянгын үнэтэй ч байв. 20 хүрсэн болов уу гэмээр жаахан охин захиалга авахаар гараа урдаа зөрүүлэн хүлээн зогсоно. Цаг шөнийн 01:00 өнгөрч байв. Дүү шиг маань жаахан охин шөнө дөлөөр пабын зөөгч хийгээд согтуу, хөлчүү хүмүүст үйлчилж байгаа нь сэтгэл эмзэглүүлснийг нуух юун. Хууль дүрэм үйлчилдэггүй түүнийг нь хянаж цагдах эзэнгүй Улаанбаатарын “намуухан” үдшийг унтах нойроо хугаслан байж сонирхсон аялал минь энэ хүрээд өндөрлөсөн юм.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан