Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Дэлхийг хувьсган өөрчилсөн шинэ нээлт бүтээлүүд
Манай дэлхий анх ямар байсан бол, хүний амьдрал ямар байлаа. Тэгээд хүмүүс шинийг сэдэж, зохион бүтээхгүй байгаад л байсан бол өнөөдөр ямар байх байсан бол. Мэдээж хүн гэдэг хөдөлмөрөө хөнгөвчлөх гэж л шинийг сэддэг, гарын доорхи материал ашиглаад өмнө байснаа улам боловсронгуй болгох замаар л шинэ зүйл бүтээдэг. Өөрийнхөө салбарт цоо шинэ дэвшил хөгжил төдийгүй энэ нь хүн төрөлхтний амьдралыг шинэ түвшинд гаргасан бүтээлүүд энэ.

1.    Анхны тоон системийн камер /1975 он/


Энэ бол инженер Кодак Стив Сассоны бүтээл, 100-д 100 цэг багтаах хар цагаан камер. Орчин цагийн хэмжүүрээр бол 0,01 мегапикселийн дурантай байжээ.

2.    Дэлхийн анхны дэн буудал / 1925 он /


Анхны дэн буудлыг америкийн Калифорнийн Сан-Луис-Обиспод архитектор Артур Хайнеманы зургаар барьсан байна. “мотель” буюу дэн буудал гэдэг нь жолооч нарт зориулсан буудал гэсэн утгатай "motor hotel" гэсэн үг юм байна. Анхны дэн буудалд нэг хоноход 1,25 доллар байж.

3.    Пянзны  хавтас / 1938 он /


23 настай дизайнер Алекс Штайнвайсс хөгжмийн пянзны хамгийн анхны хавтасыг хүрэн цаасаар хийж худалдаанд гаргажээ. Энэ нь "Smash Song Hits by Rodgers and Hart"-ын пянз байсан гэдэг.

4.    Манай гаригийн анхны роман /1007 он /


Эзэн хаан Сёсигийн ордонд Мурасаки Сикику гэгч “Гэнзигийн тухай тууж” гэдэг ном бичсэн нь 350 орчим дүртэй, 75 жилийн амьдралыг өгүүлсэн зохиол байсан гэнэ. Энэ нь эзэн хааны хүү, түүний дурлалт бүсгүйчүүдийн тухай юм байна.

5.    Анхны веб-сервер болон веб-сайт /1990 он/


Манай гариг дээрх хамгийн анхны веб.сайт бол info.cern.ch бол анхны веб-серверийг Европын цөмийн судалгааны төвд байрлуулжээ. Анхны хуудсыг нь http://info.cern.ch/hypertext/WWW/TheProject.html гэсэн хаягаар нээж байсан гэнэ.

6.    Анхны мотоцикл  /1885 он/


Анхны мотоциклыг немцийн зохион бүтээгч Готтлиб Даймлер, Вильгелм Майбах нар 1885 онд бүтээж “явдаг машин” буюу Reitwagen гэж нэрлэсэн байна. Энэ бол бензинээр ажилладаг хөдөлгүүртэй  анхны тээврийн хэрэгсэл байлаа.

7.    Анхны рентген зураг /1895 он/


Энэ бол физикч, профессор Вильгельм Конрад Рентгений Вюрцбургийн их сургуульд авсна өөрийн нь эхнэрийн гарын рентген зураг. Өнөөдөр анагаах ухаанд рентген зураг хамгийн чухал хэрэглэгдхүүн болсоор байгаа.

8.    Компьютерийн анхны “хулгана” /1964 он/


Компьютерийн анхны “хулгана” буюу гар удирдлага модоор хийсэн бие биетэйгээ хавиралдахаар хоёр дугуй бүхий овор хэмжээ томтой болхидуу бүтээл байсан байна.

9.    Тэнгэр баганадсан анхны барилга


Чикагод 1885 онд барьсан Home Insurance Building даатгалын энэ байшин бол манай гариг дээрх тэнгэр баганадсан хамгийн анхны байшин. Энэ барилгыг 1931 онд буулгасан. Онцлог нь энэ барила каркасан хийцтэй байсан.

10.    Анхны тансаг машин


“General Motors”-ын зохионо бүтээгч  Харли Эрлийн 1938 онд бүтээсэн Buick Y-Job  загвар автомашины хийцэд хувьсгал болсон. Моторын таг дээрх хийц, хаалганы бариул гээд бүхнийг далд хийсэн, гоёмсог зэргээрээ  жинхэнэ хувьсгал байж 1950-иад оны төгсгөл хүртэл ашиглагдсан.

11.     Анхны МРЗ-плеер /1998 он/


Eiger Labs компани 32 Мб санах байгууламжтай МРЗ гаргасныг 64 МБ болгон өргөтгөх боломжтой байлаа. Үнэ нь 69 ам.доллар байжээ.

12.    Анхны үгийн сүлжээ /1913 он/


New York World сонинд ажиллаж байсан Артур Уинн долоо хоног бүрийн Fun булан хөтөлж байхдаа анхны үгийн сүлжээг зохион шинэ жилийн өмнөхөн хэвлүүлсэн байна.

13.    Анхны микропроцесор /1971 он/


Intel-ийн инженер Тед Хофф, Стэнли Мэйзор, Федерико Фажин нар микропроцессор бүтээсэн нь ёстой технологийн ертөнцийг орвонгоор нь эргүүлсэн нээлт болсон байна

14.    Анхны гэрэл зураг /1826 он/


Францын зохион бүтээгч Жозеф Нисефор Ньепс 1826 онд хамгийн анхны гэрэл зураг авч “Цонхоор харахад” гэж нэрлэжээ. Энэ зургийг авахын тулд аппаратаа цонхор харуулаад нэлээн хэдэн цаг болсон гэдэг.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан