НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
“Asian shop”-ын шинэ цомог тун удахгүй
“Asian shop” хамтлагийнхан ирэх сард багтааж өөрсдийн “Монгол жаз” хэмээх шинэ цомгоо өлгийдөн авах аж. Тэдний шинэ цомог дан монгол жааз стилийн 12 дуунаас бүрджээ. Монголын жааз хөгжмийн урсгалд нэгэн шинэ түүхийг бичсэн “Asian shop” хамтлагийнхан өнгөрсөн сард анхны жаз стилийн цомгийнхоо нээлтийн баяраа нижгэр хийсэн билээ. Мөн “Asian Shop” хамтлаг нь Монголдоо төдийгүй Ази тивд энэ урсгалаар уран бүтээлээ туурвидаг анхны эрэгтэй хамтлагаар тодорч 2010 онд Бээжин хотноо зохиогдсон Азийн 10 гаруй орны мэргэжлийн залуу уран бүтээлч оролцсон “Ази тивийн шилдэг залуу уран бүтээлчдийг шалгаруулах наадам”-д Монгол Улсаа тэр дундаа залуу уран бүтээлчдээ төлөөлж оролцож, дууны төрөлд шилдэг эрэгтэй хамтлагаар шалгарч гранпри шагналыг нь эх орондоо авчирч байсан юм.
0 Сэтгэгдэл
























