Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Төрийн Департамент ажилтнуудаа ”Ice Bucket Challenge”-д оролцохыг хориглов
АНУ-ын Төрийн департамент Элчин сайдаас эхлээд бусад бүх ажилтнууддаа буяны "Ice Bucket Challenge" ажиллагаанд оролцон дээрээсээ ус асгахыг хориглосон байна.

Төрийн департаментын мэдээллийн албаны даргын орлогч Мари Харв сэтгүүлчдэд ярихдаа хилийн чанадад байгаа Америкийн элчин сайд болон Холбооны Засгийн газрын бусад албан тушаалтнуудад энэхүү буяны ажиллагаанд оролцохыг хориглосон гэдгийг хэлэв.
Учир нь, Засгийн газрын мөрддөг ёс зүйн хэм хэмжээний дагуу албан тушаалтнууд ямар ч хүнлэг өгөөмөр, сэдэлтэй байлаа гээд хувийн байгууллагуудыг хөрөнгөжихөд туслах ёсгүй. Гэхдээ Төрийн департамент "Ice Bucket Challenge" арга хэмжээг ямар ч маргаангүйгээр буяны, хүмүүнлэгийн арга хэмжээ гэж тооцож байгааг онцлов.
АНУ-ын Ерөнхийлөгчид энэ хориг нь хамааралтай эсэх талаар Мари Харв тодорхой тайлбар өгсөнгүй. Барак Обама буяны ажиллагаанд оролцох уриалгыг дуучин Жастин Бибирээс хүлээн авсан бөгөөд Цагаан ордон Ерөнхийлөгчийг дээрээсээ ус асгахгүй, харин буяны санд хандив өргөнө гэж мэдэгдээд байсан юм.
Үүнээс гадны АНУ-аас Израйлд суугаа Элчин сайд Дэн Шапирод сахилга батын ямар нэг арга хэмжээ авах эсэхээ шийдээгүй байгаа аж. Шапиро хориг гарахаас өмнө хэдийн амжаад дээрээсээ ус асгасан төдийгүй АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Саманта Пауэрыг энэ аянд нэгдэхийг уриалсан ч Пауэр уриаг хүлээж аваагүй юм.

0 Сэтгэгдэл