Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байхыг үүрэг болголоо
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Сири, Иракт мэдэгдэлгүй очсон хүмүүс алан хядагчид
Лондон хотын мэр Борис Жонсон Сири, Ирак гэсэн иргэний дайны болж байгаа улс орон руу нууцаар явж байгаа лалын шашинт британчуудыг шууд алан хядагч гэж тооцож байх өөрчлөлт хууль оруулах санал гаргажээ. Их Британийн харьяат лалын шашинтнуудыг Ирак, Сирид очоод алан хядагч бүлэглэлд элсэн байлдсан гэдгийг нотлох гэж цагдаа нар хэт их цаг зарцуулдаг, үнэхээр алан хядагч болсон гэсэн нотлох баримт олох үед тэд хэдийнэ эргэлт буцалтгүй шашны явцуу үзэлтэн, алан хядагч болсон байдаг гээд хууль ийм өөрчлөлт оруулахыг шаардсан байна. Цаашлаад эрх баригчдад Сири, Ирак руу явлаа гэж мэдэгдэлгүй явсан лалын шашинт британичуудыг алан шууд хядагч гэж тооцон эрүүгийн хэрэг үүсгөж мөрдөхөөс гадна Британийн иргэншлийг нь халж байхыг шаарджээ.
Борис Жонсон “Одоо тэнд залуучууд голдуу 500-600 Британийн харьяат нар бий. Хэрэв “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэл бут ниргэгдвэл тэд гэртээ /Британид/ буцаж ирэх бөгөөд тэдний дотроос байнга анхааралтай хянан ажиглаж байх хэрэгтэй “хатуу самар”-ууд гарч ирэх нь тодорхой болохоор хяналтын системээ боловсронгуй болговол муугүй” гэж тайлбарласан байна.
Америк сэтгүүлчийг хэрцгийгээр хөнөөсөн “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэлийн алан хядагч нь Британийн иргэн байсан тухай мэдээ гарснаар шашны хэт явцуу үзэлт бүлэглэлийн эгнээнд байлдаж байгаа Британийн харьяат нарын асуудал хурцаар тавигдах болсон юм. “The Sunday Times” сонины мэдээлснээр Америкийн сэтгүүлч Жеймс Фоулийг цаазаалсан алан хядагч нь өнгөрсөн жилийг хүртэл гэр бүлийн хамт Лондон хотод амьдарч байсан Абдель-Махид Абдель Бари гэгч 23-н настай залуу гэнэ. “Lyricist Jinn” гэсэн нэрээр “рэп” стилиэр дуулдаг байсан Абдель Бари гэгч энэ этгээд саяхан “Twitter” дээрээ хүний толгой барьсан зургаа гаргаж тавьсан байжээ.
Лондон хотын мэр Борис Жонсон Сири, Ирак гэсэн иргэний дайны болж байгаа улс орон руу нууцаар явж байгаа лалын шашинт британчуудыг шууд алан хядагч гэж тооцож байх өөрчлөлт хууль оруулах санал гаргажээ. Их Британийн харьяат лалын шашинтнуудыг Ирак, Сирид очоод алан хядагч бүлэглэлд элсэн байлдсан гэдгийг нотлох гэж цагдаа нар хэт их цаг зарцуулдаг, үнэхээр алан хядагч болсон гэсэн нотлох баримт олох үед тэд хэдийнэ эргэлт буцалтгүй шашны явцуу үзэлтэн, алан хядагч болсон байдаг гээд хууль ийм өөрчлөлт оруулахыг шаардсан байна. Цаашлаад эрх баригчдад Сири, Ирак руу явлаа гэж мэдэгдэлгүй явсан лалын шашинт британичуудыг алан шууд хядагч гэж тооцон эрүүгийн хэрэг үүсгөж мөрдөхөөс гадна Британийн иргэншлийг нь халж байхыг шаарджээ.Борис Жонсон “Одоо тэнд залуучууд голдуу 500-600 Британийн харьяат нар бий. Хэрэв “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэл бут ниргэгдвэл тэд гэртээ /Британид/ буцаж ирэх бөгөөд тэдний дотроос байнга анхааралтай хянан ажиглаж байх хэрэгтэй “хатуу самар”-ууд гарч ирэх нь тодорхой болохоор хяналтын системээ боловсронгуй болговол муугүй” гэж тайлбарласан байна.
Америк сэтгүүлчийг хэрцгийгээр хөнөөсөн “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэлийн алан хядагч нь Британийн иргэн байсан тухай мэдээ гарснаар шашны хэт явцуу үзэлт бүлэглэлийн эгнээнд байлдаж байгаа Британийн харьяат нарын асуудал хурцаар тавигдах болсон юм. “The Sunday Times” сонины мэдээлснээр Америкийн сэтгүүлч Жеймс Фоулийг цаазаалсан алан хядагч нь өнгөрсөн жилийг хүртэл гэр бүлийн хамт Лондон хотод амьдарч байсан Абдель-Махид Абдель Бари гэгч 23-н настай залуу гэнэ. “Lyricist Jinn” гэсэн нэрээр “рэп” стилиэр дуулдаг байсан Абдель Бари гэгч энэ этгээд саяхан “Twitter” дээрээ хүний толгой барьсан зургаа гаргаж тавьсан байжээ.
0 Сэтгэгдэл























