Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байхыг үүрэг болголоо
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Кибер гэмт хэрэгтнүүд өндөр ашигтай ажилладаг
Дэлхийд алдартай “Касперскийн лаборатори”-ийн шинжээчид кибер гэмт хэрэгтнүүдийн цэвэр ашиг нь зардлаа хамгийн багадаа 20 дахин нугалж байгаа тогтоожээ. Тухайлбал, итгэмтгий хэрэглэгчдийн нууц мэдээллийг хулгайлдаг луйврын сайт руу шилжүүлдэг өгөөш хуудас хийх, эдгээр луйврын сайтыг сурталчилсан спам зурвас интернэтээр тараахад кибер гэмт хэрэгтнүүд дунджаар 150 ам.доллар зарцуулдаг. Гэтэл интернэт хэрэглэх туршлага багатай ердөө 100 хүн тэдний өгөөшөнд орж луйврын сайтад нэвтрэхэд л тэдний нууц мэдээллийг хулгайлаад 10 мянган ам.доллар хүртэл ашиг олдог.
Ухаалаг утас, таблетийн дэлгэцийг гацаадаг гар утасны троян программ зохиоход гэмт хэрэгтнүүд дунджаар 1000 ам.доллар зарцуулдаг. Троян программын гацаасан дэлгэцийг эргэн сэргээхийн тулд эзнээс нь 10-аас 200 ам.доллар сүрдүүлэн авдаг. Иймд 100 хэрэглэгчийн дэлгэцийг гацаавал 20 мянган ам.доллар олдог аж.
Хэрэглэгчийн компьютер дээрх бүх өгөгдлийг нууц кодтой болгон түгждэг программ бичиж тараахад хоёр мянга орчим ам.доллар зарцуулна. Харин вирус халдсан компьютерийн эзэн шаардлагатай бүх мэдээлэл, өгөгдлөө ашиглахын тулд нууц кодыг тайлахаар гэмт этгээдүүдэд 100-200 ам.доллар төлнө. Ердөө 100 компьютерт л вирус халдаасан байхад 20 мянган ам.доллар олно. Харин хэрэглэгчдийн банкин дахь данс, картны нууц үг зэргийг хулгайлж, мөнгийг өөр данс руу шилжүүлдэг программ бичих, программаа спамаар тараан халдварлуулахад гэмт этгээдүүд 3000 ам.доллар зарцуулдаг. Ийм замаар 100 компьютер, гар утсанд халдварлуулбал нэг хэрэглэгчээс дунджаар 722 ам.долларыг хулгайлж амждаг бөгөөд нийт 72 мянган ам.долларын ашигтай ажилладаг аж. Хамгийн түгшүүртэй нь сүүлийн үед кибер гэмт хэрэгтэн нь программ хангамжийн талаар нарийн мэдлэгтэй мэргэжлийн хүн байх ч шаардлагагүй болсон аж. Хакеруудын форумд нэвтрээд хэрэгтэй гэсэн хортой программыг харьцангуй хямдаар худалдан авах боломжтой болсон байна.
Иймд хөргөгчөөс эхлээд бугуйн цаг хүртэл бүх зүйл интернэттэй холбогддог болсон цагт хувийн мэдээллээ нууцлахад бүр илүү анхаарах шаардлагатай болоод байгааг шинжээчид анхааруулжээ. Юуны өмнө спам мэдээг нээхгүй байх, танихгүй хүнээс ирсэн зураг, зурвасыг уншихгүй байх, хулгайн үнэгүй программуудыг татахгүй байх, вирус ба интернэт халдлагын эсрэг найдвартай программ ашиглах хэрэгтэй аж.
Дэлхийд алдартай “Касперскийн лаборатори”-ийн шинжээчид кибер гэмт хэрэгтнүүдийн цэвэр ашиг нь зардлаа хамгийн багадаа 20 дахин нугалж байгаа тогтоожээ. Тухайлбал, итгэмтгий хэрэглэгчдийн нууц мэдээллийг хулгайлдаг луйврын сайт руу шилжүүлдэг өгөөш хуудас хийх, эдгээр луйврын сайтыг сурталчилсан спам зурвас интернэтээр тараахад кибер гэмт хэрэгтнүүд дунджаар 150 ам.доллар зарцуулдаг. Гэтэл интернэт хэрэглэх туршлага багатай ердөө 100 хүн тэдний өгөөшөнд орж луйврын сайтад нэвтрэхэд л тэдний нууц мэдээллийг хулгайлаад 10 мянган ам.доллар хүртэл ашиг олдог.Ухаалаг утас, таблетийн дэлгэцийг гацаадаг гар утасны троян программ зохиоход гэмт хэрэгтнүүд дунджаар 1000 ам.доллар зарцуулдаг. Троян программын гацаасан дэлгэцийг эргэн сэргээхийн тулд эзнээс нь 10-аас 200 ам.доллар сүрдүүлэн авдаг. Иймд 100 хэрэглэгчийн дэлгэцийг гацаавал 20 мянган ам.доллар олдог аж.

0 Сэтгэгдэл