Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Шотландыг тусгаарлахыг дэмжигчдийн тоо өссөөр
Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотландын оршин суугчид энэ сарын 18-нд “Шотланд тусгаар тогтносон улс байх ёстой юу?” гэсэн бүх нийтийн санал асуулгад оролцон улсынхаа ирээдүйг тодорхойлно. Санал асуулга ойртох тусам Шотландыг тусгаар улс болохыг дэмжигчид ба эсэргүүцэгчид хоорондын маргаан ширүүсч байна. Ийм нөхцөлд сонгуулийн өмнөх олон нийтийн санал асуулга чухал үүрэг гүйцэтгэдэг.
“Sunday Times” сонин “Yougov” судалгааны компанид захиалга өгч энэ сэдвээр шотландчуудын дунд санал асуулга явуулжээ. Ингэхэд асуулгад хамрагдсан шотландчуудын 51 хувь нь тусгаарлахыг дэмжиж, 49 хувь нь эсэргүүцсэн байна. Гэтэл ердөө сарын өмнө яг энэ сэдвээр асуулга явуулахад эсэргүүцэгчид нь 78 хувь байсан аж. Сарын өмнө дийлэнх шотландчууд нь Нэгдсэн вант улсын доторхи автономийн эрх хэмжээг нэмэгдүүлэх нь тусгаар улс болсноос илүү ашигтай гэж үзэж байсан хэрэг. Энэ удаад тусгаар улс болох хөдөлгөөнийг санаачилсан хөдөлгөөнийхөн залуучуудад хандан үнэгүй боловсрол эзэмших эрхийг хуульчлан батална, ажлын байраар баталгаатай хангана гэхтэй зэрэгцэн сонгуульд оролцох босгыг одоо байгаа 18 наснаас 16 болгоно гэж амалснааар байр сууриа бэхжүүлж авсан гэж шинжээчид үзсэн байна.
Шотландын шадар сайд Никола Старжен санал асуулгын үр дүнг ялалтад хүрэх эхний алхам гэсэн бол Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд хэвээр үлдэхийн төлөөх хөдөлгөөний тэргүүн Алистер Дарлинг “Санал асуулгын үр дүнг хэдийн шийдэгдсэн гэж тооцож байсан хүмүүст зориулсан анхаааруулга” гэжээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны төлөөлөгч “Зөвхөн санал асуулга л ач холбогдолтой” гэсэн байна.
Санал асуулгаар шотландчууд тусгаар улс болохыг дэмжвэл 2016 оны гуравдугаар сарын 24-нд Шотланд нь Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнээс гарах юм.Их Британийн хатан хаан II Елизавета үүнд сэтгэл ихэд түгшиж байгаа бөгөөд энэ асуудлын талаар өдөр болгон шуурхай мэдээ авч байгаа аж. Хэрэв Шотланд үнэхээр тусгаар улс болвол Нэгдсэн вант улсын төрийн тэргүүний хувьд Шотландын ч тэргүүн байдаг II Елизаветагийн статустай холбоотой Үндсэн хуулийн нэлээд хямрал үүсч болзошгүй юм.
Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотландын оршин суугчид энэ сарын 18-нд “Шотланд тусгаар тогтносон улс байх ёстой юу?” гэсэн бүх нийтийн санал асуулгад оролцон улсынхаа ирээдүйг тодорхойлно. Санал асуулга ойртох тусам Шотландыг тусгаар улс болохыг дэмжигчид ба эсэргүүцэгчид хоорондын маргаан ширүүсч байна. Ийм нөхцөлд сонгуулийн өмнөх олон нийтийн санал асуулга чухал үүрэг гүйцэтгэдэг. “Sunday Times” сонин “Yougov” судалгааны компанид захиалга өгч энэ сэдвээр шотландчуудын дунд санал асуулга явуулжээ. Ингэхэд асуулгад хамрагдсан шотландчуудын 51 хувь нь тусгаарлахыг дэмжиж, 49 хувь нь эсэргүүцсэн байна. Гэтэл ердөө сарын өмнө яг энэ сэдвээр асуулга явуулахад эсэргүүцэгчид нь 78 хувь байсан аж. Сарын өмнө дийлэнх шотландчууд нь Нэгдсэн вант улсын доторхи автономийн эрх хэмжээг нэмэгдүүлэх нь тусгаар улс болсноос илүү ашигтай гэж үзэж байсан хэрэг. Энэ удаад тусгаар улс болох хөдөлгөөнийг санаачилсан хөдөлгөөнийхөн залуучуудад хандан үнэгүй боловсрол эзэмших эрхийг хуульчлан батална, ажлын байраар баталгаатай хангана гэхтэй зэрэгцэн сонгуульд оролцох босгыг одоо байгаа 18 наснаас 16 болгоно гэж амалснааар байр сууриа бэхжүүлж авсан гэж шинжээчид үзсэн байна.

0 Сэтгэгдэл