Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Оросын газрын тос, шатдаг хий салбарын эсрэг хориг арга хэмжээ авлаа
Европын холбоо нь манай хойд хөршийг Украины ээдрээг тайлахад хангалттай хүчин чармайлт гаргахгүй байна гэж үзээд нэмэлт хориг арга хэмжээ авахаар боллоо. Энэ хориг арга хэмжээнд өртсөн Оросын банк, компаниудын жагсаалтыг Америкийн “The Wall Street Journal” сонинд нийтэлжээ.
Жагсаалтад газрын тос олборлолтын салбарт ажилладаг төрийн мэдлийн гол гурван компани болох “Газпром нефть”, “Транснефть”, “Роснефть” багтсан байна. Энэ гурван компанийг Европын холбооноос 30-аас илүү хоногийн хугацаатай зээл авахыг хориглож.
Өмнө нь Европын холбооноос 90 хоногоос илүү хугацаатайгаар төлөгдөх зээл авахыг хориглоод байсан төрийн өмчийн “Сбербанк”, “Россельхозбанк”, “Газпромбанк”, “Внешэкономбанк”, “ВТБ” банкуудыг зээлийн хугацааг 30 хоног болгож багасгасан байна.
Батлан хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулдаг “Оборонпром”, “ОАК”, Уралвагонзавод” компаниуд Европын холбооноос зээл, санхүүжилт авахыг хориглов. Үүний дээр далайн ёроолоос газрын тос хайх ба олборлох, Арктикт дахь төсөл хэрэгжүүлэх, занарын тос олборлох төсөлд шаардлагатай шинэ гэрээ байгуулахыг хоригложээ. Оросын армид зэвсэг, техник нийлүүлдэг “Сириус”, “Станкоинструмент”, “Калашников” компаниудад цэрэг дайны зориулалтаар давхар ашиглаж болох үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглов. Мөн Путинийг дэмждэг гэж шүүмжлэгдсэн олигархиуд, банкны эзэд, Крым ба Украины зүүн мужуудын удирдлагыг Европын холбооны хилийг давахыг хориглосон байна.
Гэхдээ Европын олон оронд шатдаг нийлүүлдэг шатдаг хийн олборлогч ба экспортлогч компаниудыг энэ хоригт хамааруулаагүй байна.
Европын холбоо нь манай хойд хөршийг Украины ээдрээг тайлахад хангалттай хүчин чармайлт гаргахгүй байна гэж үзээд нэмэлт хориг арга хэмжээ авахаар боллоо. Энэ хориг арга хэмжээнд өртсөн Оросын банк, компаниудын жагсаалтыг Америкийн “The Wall Street Journal” сонинд нийтэлжээ. Жагсаалтад газрын тос олборлолтын салбарт ажилладаг төрийн мэдлийн гол гурван компани болох “Газпром нефть”, “Транснефть”, “Роснефть” багтсан байна. Энэ гурван компанийг Европын холбооноос 30-аас илүү хоногийн хугацаатай зээл авахыг хориглож.

0 Сэтгэгдэл