Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Шинэ ханхүү, гүнж мэндлэх бүрт эдийн засаг өсдөг
Их Британийн хааны ордонд мэндэлсэн ханхүү, гүнж бүр араасаа баярт мэдээ дагуулдаг. Яагаад ч юм хатан хааны үр ач нар нэмэгдэх бүрт эдийн засгийн өсөлт дандаа нэмэх дүнтэй гардаг хачирхалтай давхцлыг “Fortune” сэтгүүл олж харжээ.
1960-2013 онд хатан хааны гэр бүлд мэндэлсэн 11 хүүхэд араасаа эдийн засгийн өсөлт дагуулжээ. Тэдний хэн нь ч эдийн засаг уруудан доройтож байх үед төрөөгүй бөгөөд мэндэлсэн сар, улиралд нь эдийн засаг урьд өмнөхөөс дандаа илүү өндөр үзүүлэлттэй гарч байжээ. Үүнийг харуулсан тоон баримт ч энд байна.

Дээрх 50 жилийн хугацаанд төрсөн хүүхдүүдээс хамгийн өндөр өсөлт дагуулсан хүүхэд нь ханхүү Эндрью байжээ. Түүнийг 1960 оны хоёрдугаар сарын 19-нд мэндлэхэд Британийн ДНБ 2,5 хувь хүртэл өссөн нь тухай жилийнхээ хамгийн өндөр үзүүлэлт байв. Гүнж Анна Зара охиноо төрүүлэхээс өмнө таван улирал дараалан Британийн эдийн засаг буурч байсан бол түүний мэндэлсэн сараас нэмэх үзүүлэлт рүү оржээ. Энэ мэтчилэн хатан хааны гэр бүлд мэндэлсэн хүүхэд бүр эдийн засаг сайн байгаа үед төрсөн байх юм. Хамгийн сүүлд гүн Уильямын гэрт мэндэлсэн ханхүү Жоржийг төрөх үед л гэхэд бяцхан ханхүүтэй болсон баяраа тэмдэглэхээр британичууд ердийн үеэс 392 сая ам.доллараас их худалдаа хийж, энэ хэрээр дотооодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлсэн байдаг.
Тэгвэл одоо гүнгийн авхай Кэтериний тээж буй бас нэг ханхүү юмуу гүнж эдийн засагт ямар үр нөлөө авчрах бол... Хэвлэлүүдийн бичиж буйгаар бол Кейт ирэх оны гурав юм уу дөрөвдүгээр сард амаржих юм байна.
Их Британийн хааны ордонд мэндэлсэн ханхүү, гүнж бүр араасаа баярт мэдээ дагуулдаг. Яагаад ч юм хатан хааны үр ач нар нэмэгдэх бүрт эдийн засгийн өсөлт дандаа нэмэх дүнтэй гардаг хачирхалтай давхцлыг “Fortune” сэтгүүл олж харжээ. 1960-2013 онд хатан хааны гэр бүлд мэндэлсэн 11 хүүхэд араасаа эдийн засгийн өсөлт дагуулжээ. Тэдний хэн нь ч эдийн засаг уруудан доройтож байх үед төрөөгүй бөгөөд мэндэлсэн сар, улиралд нь эдийн засаг урьд өмнөхөөс дандаа илүү өндөр үзүүлэлттэй гарч байжээ. Үүнийг харуулсан тоон баримт ч энд байна.

0 Сэтгэгдэл