Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Францад хэт барууныхан Засгийн эрхэнд гарч магадгүй
Хэт барууны, үндсэрхэг үзэлт “Үндэсний фронт” намын тэргүүн Марин Ле Пений рейтинг огцом өсөөд байгааг “Le Figaro” сонины захиалгаар өнгөрсөн долоо хоногт Францад явуулсан олон нийтийн санал асуулга харуулав. Улмаар ийм үед Ерөнхийлөгчийн сонгууль явуулсан бол эхний шатанд Марин Ле Пен хамгийн олон санал авна, одоогийн Ерөнхийлөгч арай цөөн санал авч дараагийн шатанд үлдэж чадах ч хоёр шатны сонгуульд гарцаагүй ялагдахаар байгаа аж. Францын Ерөнхий сайд Манюэль Вальс үүнтэй холбоотойгоор Марин Ле Пен ба хэт барууны үзэлтнүүд Засгийн эрхийг авах босгон дээр гарч ирээд байна гэж анхааруулаад “Бид сөөрөөр ажиллах ёстой. Өөрөөр ч ярих ёстой. Ингэж байж л иргэдэд өөрийн дуу хоолойгоо хүргэж чадна. Бидний ялагдлыг үр дагавар ямар аймаар болохыг бид мэдэж байна” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Францын мэдээллийн хэрэгслээр тарсан өөр нэгэн санал асуулгаар Ерөнхийлөгч Олланданы рейтинг түүхэнд хэзээ ч байгаагүй бууж 13 хувь болсныг харуулсан. Өөрөөр хэлбэл францчуудын ердөө 13 хувь нь л Олландын явуулж байгаа бодлогыг дэмжиж байгаа. “Le Journal du Dimanche”-ийн явуулсан бас нэгэн санал асуулгаар францчуудын 23 хувь нь Ерөнхийлөгчийг хугацаанаас өмнө огцруулж, Засгийн газрын тараахын төлөө байгаа нь гурван сарын өмнөхөөс 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Мөн санал асуулгад хамрагдсан хүмүүсийн 85 хувь нь Олландын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлэхийг дэмжихгүй байна гэжээ.
Дуулианы эзэн болоод байгаа Марин Ле Пенээр удирдуулсан хэт барууны үзэлт “Үндэсний фронт” нам нь энэ тавдугаар сард болсон парламентын сонгуулиар сонгогчдын 25 хувийн саналыг авч Францын парламентад нэлээд нөлөө бүхий хүчин болж хувираад байгаа юм. Ле Пен нь Европын холбоо, Америкийн явуулж байгаа бодлогыг тууштай эсэргүүцэгч, гадаадын цагаачдыг талаар эрс хатуу бодлого явуулан тоог нь цөөлөхийг уриалдаг гэдгээрээ алдартай. Хэрэв байдал энэ мэт цаашид үргэлжилбэл 2017 оны сонгуулиар Марин Ле Пен ялвал Францад төдийгүй Европын холбоо, НАТО-д тун ч ээдрээтэй байдал үүснэ гэдэгтэй ихэнх шинжээчид санал нийлжээ.
Ингэж бодохоос ч өөр аргагүй Марин Ле Пен “Le Monde” сонинг ярилцлага өгөхдөө Путиныг “Улс орныхоо ашиг сонирхлын төлөө ажилладаг,үндэстэн гэсэн ойлголтыг тууштай дагадаг, эдийн засгийн хөгжүүлэх эх оронч загварыг дэмждэг хүн.Энэ байдал нь бидэнд АНУ-аас тулган хүлээлгэж байгаагаас тэс өөр” гэж магтжээ. Ингээд зогссонгүй “Эсвэл бид эсвэл Орос” гэж Украиныг сүрдүүлсэн Европын холбоо нь хямралын гол буруутан гээд “Өөр ямар нэг хариу өгөх ямар ч аргагүй нөхцөлд бид өөрсдөө өдөөн турхирч Оросыгийм үйлдэл хийхэд хүргэж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл