Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Британичуудын шартсан хоногуудыг тоолов
Британийн “Macmillan Cancer Support” судалгааны төвийн мэргэжилтнүүд 2000 хүнийг хамруулсан өвөрмөц асуулга явуулжээ. Амьдралынхаа туршид хэдэн удаа шартсан, шарталт нь хэдий хугацаанд үргэлжилдэг, үүнээс болж ажлаа тасалж байсан эсэх гэсэн асуулт тавьсан болохоор өвөрмөц гэхээс өөр аргагүй. Энэ санал асуулгаар Их Британийн дундаж иргэн амьдралынхаа 315 өдрийг шарталтын байдалтай өнгөрөөдөг болохыг тогтоосон байна. Ингээд зогсохгүй 14 хүн тутмын нэг нь амьдралынхаа туршид нийт 3000 гаруй удаа архи хэтрүүлэн хэрэглэснээс болж шартаж зовдог аж. Британийн хойд нутгийн оршин суугчид өмнөдийнхөөсөө илүү уудаг. Британи эмэгтэйчүүдийн шарталт дунджаар есөн цаг үргэлжилдэг бол эрэгтэйчүүдийнх долоон цаг болдог гэнэ. Асуулгад хамрагдсан арван хүн тутмын нэг нь өмнөх өдөр нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж толгой хүчтэй өвдсөн гэдэг шалтгаанаар ажилд авах ярилцлагад очиж чадаагүй, 13 хүн тутмын нэг нь шарталтаас болж дурлалын болзоондоо очоогүй аж.

0 Сэтгэгдэл