Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хунтайж Харри 13 саяыг өвлөн авлаа
Haan bolohgyigees hois er hynd menge heregtei syy!!!zaadah chini yamar ehner dagyylaj irj chih haluuzuulah bol?....gehdee Haarii bol er hyn!!!!!niigemiin idebhtei gisyyn gedegeer ni sain medne!
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хунтайж Харри 30 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхтэй зэрэгцэн ээжээс нь үлдсэн 13 сая фунтын өв хөрөнгийг өөрийн мэдлээр, өөрөөр хэлбэл хөндлөнгийн хяналтгүйгээр захиран зарцуулах эрхтэй болов.

Диана гүнж өөрийн хоёр хүү Уильям, Харрид тус бүр 6.5 сая фунт өвлүүлэн үлдээгээд 30 нас хүрсний дараа захиран зарцуулах эрх өгчээ. Диана гүнж өөд болсноос хойш 17 жилийн хугацаанд хунтайж нарын хөрөнгийг тусгайлан томилогдсон захирагч нар ухаалгаар удирдсаны хүчинд бараг хоёр дахин арвижуулж 13 сая болгосон байна. 13 сая фунт гэдэг нь ойролцоогоор 21 сая ам.доллар.
Гэхдээ энэ мөнгийг Харри хунтайж бүхлээр нь авахгүй. Өв залгамжилсны татвар, өв хөрөнгийг арвижуулсны татвар өгнө. Эдгээр татварын хэмжээ нийлээд 2.3 сая фунт болно. Тиймээс хунтайжийн хөрөнгө 10.7 сая фунт болж байна.
Урьд нь Британийн армийн ахмад цолтой цэргийн албан хаагч гэдгээрээ Харри жилийн 46 мянган фунтын цалин авдаг байсан бол одоо ийнхүү саятан боллоо.
Тэрээр элдэв дуулиан тарьж шар хэвлэлийн од болдог. Багт наадамд нацист офицерийн дүрэмт хувцас өмссөн, Лас Вегаст шалдан нүцгэн байсан гэх мэт зураг хөргөө сонин хэвлэлээр гаргаж байнга дуулиан тарьдаг. Гэхдээ тэрээр зөвхөн зугаа цэнгэлээр олны анхаарлыг татдаг “эрхийн тэнэг” биш. Армийн албан хаагч тул Афганистан гэх мэт халуун цэгүүдэд алба хааж дарийн утаа үнэрлэсэн зоригтой эр. Ер нь нийгмийн идэвхтэй хүн. Саяхан дайн тулаанд шархадсан хөдөлмөрийн бэрхшээлтэй ахмад дайчдын хамтаар Өмнөд туйлаар аялал хийж олны анхаарлыг татаж байлаа. Одоо Африкийн Лесото улсын хунтайжийн хамтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлэг барихад оролцож байна. Хаан ширээ залгамжлах уламжлалын дагуу Харри хунтайжид Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хааны суудалд суух боломж бараг байхгүй. Өдгөө эсэн мэнд байгаа II Елизаветаг өөд болсны дараа Харригийн эцэг Чарльз хунтайж хаан болох ёстой. Дараа нь Харригийн ах хунтайж Уильям. Уильямын дараа түүний хоёр хүүхэд хаанаар цоллуулсны дараа л Харри хаан болох боломжтой. Иймд дэлхий солиртой мөргөлдөх гэх мэт ер бусын зүйл болоогүй тохиолдолд Харри хунтайжийн нэгэн цагт хаан болно гэсэн магадлал нь бараг 0-тэй тэнцүү гэж болно.

0 Сэтгэгдэл
2014.09.16