Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Алан хядагчид газрын тос зарж хоногт гурван сая ам.доллар олдог
Сири, Иракт ихээхэн хэмжээний газар нутгийг булаан эзлээд Лалын вант улс байгуулсан “Ирак, Левантын лалын улс” /ИЛЛУ/ бүлэглэлийн алан хядагчид өөрийн мэдэлд байгаа цооногуудаас газрын тос зарж, хоногт гурван сая ам.доллар олж байдаг тухай “AP” агентлаг мэдээлэв. Алан хядагчид одоогоор Ирак, Сирийн нутаг дахь газрын тосны 11 том орд газрыг хянаж байгаа юм. Тэд олборлосон газрын тосоо баррель тус бүрийг 25-60 ам.доллараар үнэлэн Иордани, Турк, Иракийн газрын тосны далд зах зээлд их хэмжээгээр зардаг. Одоогоор дэлхийн зах зээл дээрх баррель газрын тосны үнэ 100 ам.доллар даваад байгаа. Ийм үед бараг хоёр дахин хямд үнээр санал болгож байгаа газрын тосыг авах газар төвөггүй олддог ажээ. Америкийн байлдааны онгоцууд эдгээр орд газруудыг амархан устгаж чадах ч гэм зэмгүй жирийн иргэд өртөж магадгүй гээд бөмбөгдөхгүй байгаа тухай Америкийн тусгай албад мэдэгдсэн байна. Гэхдээ зарим шинжээчийн үзэж байгаагаар алан хядагчдын мэдэлд байгаа газрын тосны орд газрыг бөмбөгдсөн тухай мэдээ гарвал дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом нэмэгдэнэ. Үүнийг дагаад газрын тосны борлуулалтаас олдог Оросын орлого өсч, Америк, Европын холбооны аваад байгаа эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээний үйлчилгээ суларна. Иймд газрын тосны үнийг өсгөж Оросыг дэмжиж байснаас алан хядагчид хууль бусаар наймаа хийж байсан нь дээр гэж үзэж байгаа бололтой.
“ИЛЛУ” бүлэглэлийнхэн хоногт гурван сая ам.долларын орлоготой тул дэлхийн хамгийн баян террорист байгууллага болсон байна. Хэдхэн сарын өмнө энэ бүлэглэлийнхэн Иракийн нэгэн хотыг эзлэн авч банкнаас нь тэрбум орчим ам.доллар бэлнээр нь дээрэмдэн авч байсан юм.
Сири, Иракт ихээхэн хэмжээний газар нутгийг булаан эзлээд Лалын вант улс байгуулсан “Ирак, Левантын лалын улс” /ИЛЛУ/ бүлэглэлийн алан хядагчид өөрийн мэдэлд байгаа цооногуудаас газрын тос зарж, хоногт гурван сая ам.доллар олж байдаг тухай “AP” агентлаг мэдээлэв. Алан хядагчид одоогоор Ирак, Сирийн нутаг дахь газрын тосны 11 том орд газрыг хянаж байгаа юм. Тэд олборлосон газрын тосоо баррель тус бүрийг 25-60 ам.доллараар үнэлэн Иордани, Турк, Иракийн газрын тосны далд зах зээлд их хэмжээгээр зардаг. Одоогоор дэлхийн зах зээл дээрх баррель газрын тосны үнэ 100 ам.доллар даваад байгаа. Ийм үед бараг хоёр дахин хямд үнээр санал болгож байгаа газрын тосыг авах газар төвөггүй олддог ажээ. Америкийн байлдааны онгоцууд эдгээр орд газруудыг амархан устгаж чадах ч гэм зэмгүй жирийн иргэд өртөж магадгүй гээд бөмбөгдөхгүй байгаа тухай Америкийн тусгай албад мэдэгдсэн байна. Гэхдээ зарим шинжээчийн үзэж байгаагаар алан хядагчдын мэдэлд байгаа газрын тосны орд газрыг бөмбөгдсөн тухай мэдээ гарвал дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом нэмэгдэнэ. Үүнийг дагаад газрын тосны борлуулалтаас олдог Оросын орлого өсч, Америк, Европын холбооны аваад байгаа эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээний үйлчилгээ суларна. Иймд газрын тосны үнийг өсгөж Оросыг дэмжиж байснаас алан хядагчид хууль бусаар наймаа хийж байсан нь дээр гэж үзэж байгаа бололтой.“ИЛЛУ” бүлэглэлийнхэн хоногт гурван сая ам.долларын орлоготой тул дэлхийн хамгийн баян террорист байгууллага болсон байна. Хэдхэн сарын өмнө энэ бүлэглэлийнхэн Иракийн нэгэн хотыг эзлэн авч банкнаас нь тэрбум орчим ам.доллар бэлнээр нь дээрэмдэн авч байсан юм.
0 Сэтгэгдэл
























