Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
АНУ-ын армийн Рэнжерийн сургалтад эмэгтэйчүүд суралцаж болно
Өмнө нь зөвхөн эрчүүдэд л нээлттэй байсан АНУ-ын армийн Рэнжерийн сургалтад эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрч магадгүй нь. АНУ-ын арми энэ талаар хараахан эцсийн шийдээ гаргаагүй ч ирэх хаврын сургалтандаа эмэгтэйчүүдийг бүртгэж эхэлсэн байна. Эр цэргийн жинхэнэ хүч чадал, авхаалж самбаа, ур чадварыг шалгадаг гэдгээрээ алдартай энэ сургалтын шалгуурыг давж орох эмэгтэй хэр олон байгаа нь тодорхойгүй. Ямартай ч, хэрэв Рэнжерийн сургалтад хамрагдахыг хүсвэл эрчүүдтэй яг ижил шалгуурыг давах ёстой юм байна. Рэнжерийн сургалтын шалгуураас цухас дурдахад л хоёр минутад 49 удаа гар дээрээ суниах, мөн хугацаанд 59 удаа сууж босох, 40 минутаас доош хугацаанд таван миль газар гүйх, цэргийн бүрэн хувцас хэрэглэлтэйгээ усан дотор 14 метрийн гүнээс техник төхөөрөмж гаргаж ирэх гэх мэт хүнд сорилтууд бий. Хэрэв энэ шалгуурыг давлаа гэхэд түүнээс бүр хүнд сургалт хүлээж байдаг бөгөөд хоёр сарын хугацаанд өдөр бүр 20 цаг дасгал сургууль хийдэг байна. Хэдий энэ нь жирийн цэрэг эрчүүдийн хувьд ч ахадмаар хүнд ч гэлээ өөрийгөө бие болоод сэтгэлзүйн хувьд хангалттай хүчтэй гэж үзсэн эмэгтэйчүүд байвал бүртгүүлэхийг урьж байна хэмээн армийн мэргэжилтэн мэдэгджээ.
Өнгөрсөн оны эхээр Пентагоноос цэрэг эмэгтэйчүүдийг дайны тэргүүн фронтод байлдахыг хориглосон шийдвэрээ цуцалсан юм.
Өмнө нь зөвхөн эрчүүдэд л нээлттэй байсан АНУ-ын армийн Рэнжерийн сургалтад эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрч магадгүй нь. АНУ-ын арми энэ талаар хараахан эцсийн шийдээ гаргаагүй ч ирэх хаврын сургалтандаа эмэгтэйчүүдийг бүртгэж эхэлсэн байна. Эр цэргийн жинхэнэ хүч чадал, авхаалж самбаа, ур чадварыг шалгадаг гэдгээрээ алдартай энэ сургалтын шалгуурыг давж орох эмэгтэй хэр олон байгаа нь тодорхойгүй. Ямартай ч, хэрэв Рэнжерийн сургалтад хамрагдахыг хүсвэл эрчүүдтэй яг ижил шалгуурыг давах ёстой юм байна. Рэнжерийн сургалтын шалгуураас цухас дурдахад л хоёр минутад 49 удаа гар дээрээ суниах, мөн хугацаанд 59 удаа сууж босох, 40 минутаас доош хугацаанд таван миль газар гүйх, цэргийн бүрэн хувцас хэрэглэлтэйгээ усан дотор 14 метрийн гүнээс техник төхөөрөмж гаргаж ирэх гэх мэт хүнд сорилтууд бий. Хэрэв энэ шалгуурыг давлаа гэхэд түүнээс бүр хүнд сургалт хүлээж байдаг бөгөөд хоёр сарын хугацаанд өдөр бүр 20 цаг дасгал сургууль хийдэг байна. Хэдий энэ нь жирийн цэрэг эрчүүдийн хувьд ч ахадмаар хүнд ч гэлээ өөрийгөө бие болоод сэтгэлзүйн хувьд хангалттай хүчтэй гэж үзсэн эмэгтэйчүүд байвал бүртгүүлэхийг урьж байна хэмээн армийн мэргэжилтэн мэдэгджээ. Өнгөрсөн оны эхээр Пентагоноос цэрэг эмэгтэйчүүдийг дайны тэргүүн фронтод байлдахыг хориглосон шийдвэрээ цуцалсан юм.
0 Сэтгэгдэл




















