Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Австралид террорист халдлага хийх гэж байсан этгээдүүдийг баривчлав
Австралийн цагдаагийнхан томоохон ажиллагаа явуулж, террорист халдлага хийхээр зэхэж байсан Исламын улс бүлэглэлийн гишүүдийг баривчилсан тухай Ерөнхий сайд Тони Эббот мэдэгдлээ. Брисбэн, Сидней хотод болсон баривчилгаанд зэвсэглэсэн 800 гаруй цагдаагийн ажилтан оролцсон байна. Тэд 15 сэжигтэн баривчилснаас нэг нь террорист халдлага хийхээр бэлтгэж байсан гэдэг хэргээр шүүгдэх бололтой.
Австралийн түүхэнд гарч байгаагүй энэ том баривчилгааны үр дүнд ойрын үед тус улсад болж магадгүй байсан террорист ажиллагааг таслан зогсоож чаджээ. Хэвлэлүүдээр гарч буй мэдээллээр бол сэжигтнүүд замдаа таарсан Австралийн жирийн иргэний толгойг нь авч, олон нийтийг цочирдуулах төлөвлөгөөтэй байсан аж.
Иракийн дайнд АНУ-ыг дэмжиж орсноороо Австрали улс Британийн нэгэн адил хилийн чанадаас гэлтгүй хил дотроосоо элдэв халдлага гарах эрсдэлтэй орны тоонд ордог болсон. Учир нь, Австралид амьдардаг лалын шашинтнууд Ирак болоод Сирид болж буй цэргийн ажиллагаад Австралийн цэргийг оруулсанд таагүй ханддаг юм. Хамгийн сүүлд гэхэд Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэхэд хүч нэмэхээр Австрали 600 цэргээ Ойрхи дорнод руу илгээсэн билээ.

0 Сэтгэгдэл