Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Дэлхийн хамгийн алдартай хүүхдийн нэг
Клинтоны гэр бүлийн хамгийн бяцхан гишүүн Шарлотте хорвоод мэндэлмэгцээ л дэлхийн хамгийн алдартай хүүхдүүдийн нэг боллоо. Өвөө нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон, эмээ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хэдэн ч удаа сенатад сонгогдсон, аав нь банкир, ээж нь нийгмийн идэвхтэй зүтгэлтэн учраас Шарлотте охин олны анхаарлын төвд байхаас аргагүй юм.
Өнгөрсөн баасан гарагт амаржсан Челси Клинтон өчигдөр эмнэлгээс гарах үед эцэг Билл, Хиллари хоёроос гадна хэдэн зуун хэвлэл мэдээллийн хэрэгсэл угтан авсан байна. Английн ханхүү Уильямын гэргий Кейт Миддлтоныг амаржсаны дараа л хэвлэлүүд ингэж угтаж байсан билээ.
Клинтоны гэр бүлийн ганц охин Челси 34 насандаа ээж болж, Билл Хиллари хоёр анхны зээгээ өлгийдөн авсан энэ баярт мөчийг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэхийг хүсч, олон ч чухал арга хэмжээнд оролцох байснаа цуцалсан байна. Тэр дунд Ардчилсан намд хандив босгох хүлээн авалт ч байжээ.
Челси эмнэлгээс гармагцаа Мэдисон Скуэрийн цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд орших 10 сая ам.долларын үнэтэй байрандаа очсон байна. Манхаттэний орчин үеийн Флатирон дүүрэгт байх дөрвөн унтлагын өрөө, зургаан ариун цэврийн өрөөтэй, 282 м.кв энэ байранд Челси нөхрийн хамт нүүж ирээд удаагүй байгаа юм.

Клинтоны гэр бүлийн хамгийн бяцхан гишүүн Шарлотте хорвоод мэндэлмэгцээ л дэлхийн хамгийн алдартай хүүхдүүдийн нэг боллоо. Өвөө нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон, эмээ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хэдэн ч удаа сенатад сонгогдсон, аав нь банкир, ээж нь нийгмийн идэвхтэй зүтгэлтэн учраас Шарлотте охин олны анхаарлын төвд байхаас аргагүй юм. Өнгөрсөн баасан гарагт амаржсан Челси Клинтон өчигдөр эмнэлгээс гарах үед эцэг Билл, Хиллари хоёроос гадна хэдэн зуун хэвлэл мэдээллийн хэрэгсэл угтан авсан байна. Английн ханхүү Уильямын гэргий Кейт Миддлтоныг амаржсаны дараа л хэвлэлүүд ингэж угтаж байсан билээ.

0 Сэтгэгдэл