Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Оросын аюулаас сэргийлж Эстони хилийн тусгай салаа байгуулна

Эстони улс Оростой залгаа хил дээр хилийн халдлага, хууль бус наймаа, хүмүүс хил зөрчиж хууль бусаар нэвтрэх гэсэн оролдлогуудтай тэмцэх тусгай салаа зохион байгуулахаар боллоо хэмээн Эстонийн Дотоод явдлын сайд Ханно Певкур телевизэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Оросын Псков мужтай залгаа хилийн Лухамаа боомтын орчим Эстонийн нутгаас цагдаагийн аюулгүй албаны ажилтан Кохверыг хулгайлж тагнуул хийсэн хэмээн Эстон улсыг Оросын тал буруутгаж байгаа учраас ийм арга хэмжээ авахад хүрсэн байна. “Хилийн хамгаалалт хуучнаараа байж ерийн дэглэмээр ажиллах нь учир дутагдалтай байгаа болохоор тусгай салаа байгуулах нь зүйтэй байна. Цагдаад бол тийм бүтэц байгаа, харин одоо хилийн хамгалаалтад үүнийг нэвтрүүлэх хэрэгтэй боллоо. Энэ салаа бол тусгай ажиллагааг жинхэнэ мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ” гэж Певкур хэлжээ.

Сайдын хэснээр хил хамгаалалтын энэ шинэ бүтэц нь маш сайн зэвсэглэсэн, өндөр чадвартай байх юм байна. Ийм тусгай салаа байгуулахад төрөөс хэдий хэр хөрөнгө зарцуулахаа сайд мэдэгдсэнгүй, харин “мэдээж энэ харьцангуй үнэтэй” гэжээ.
Харин ОХУ-ын Холбооны мөрдөх товчоо болохоор Кохверыг оросын нутгаас нууц бичлэгийн тусгай аппарат, сумтай гар буу, 5000 орчим евротой явахад нь есдүгээр сарын 5-нд баривчилсан гэж мэдэгдээд энэ бол Эстонийн ДЯЯ, цагдаагийн аюулгүйн албаны тусгай ажиллагаа байсан гэж байгаа юм. Оросын тал Кохверыг тагнуул хийсэн хэмээн 10-20 жилийн хорих ялаар шийтгэх гэж байгаа юм.

0 Сэтгэгдэл