Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Умард Солонгост төрийн эргэлт гарсан байж магадгүй
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн есдүгээр сарын 3-нд хамгийн сүүлийн удаа олон нийтийн өмнө харагдсан. Түүнээс хойш тэрээр бүхий л арга хэмжээ, БНАСАУ-ын Ардын их хуралд ч оролцолгүй өнөө хүрч байна.
Умард Солонгосын телевиз түүний их сонин дүрсийг хоёр  удаа л харуулаад өнгөрсөн юм. Нэг удаад нь албан ёсны арга хэмжээн дээрх суудлыг нь, нөгөөд нь энэ нэгдүгээр сард 31 нас хүрсэн удирдагчийн нэлээд доголж яваа дүрсийг.
Албан ёсоор бол Ким Чен Уныг хоёр шагайндаа / зарим эх сурвалж өвдгөндөө/ гэмтэл авсан гэж мэдээлж байгаа. Энэ нь түүний улс орноороо явах аль нэг айлчлалын нь үеэр болсон байж болох юм. Үүнээс гадна тэрээр чихрийн шижин өвчин туссан гэсэн мэдээлэл байгаа ч өөрөө үүнийг няцааж байгаа.  

Умардад төрийн эргэлт гарч Ким Чен Уныг  түлхэн унагасан байж магадгүй гэж барууны хэвлэлүүд өнөөдөр бичиж байна. Шинжээчид үүнийгээ юун түрүү Өмнөд Солонгост хийсэн айлчлалын бүрэлдхүүнийг тус улсын хоёр дахь хүн Хван Пионг Така толгойлж очсоныг баримт болгон нэгдүгээр хүн байсаар байхад ингэснийг онцолсон байна.
Үүнээс үүдээд барууны эх сурвалжууд Сөүл дэх судалгаа шинжилгээний төвийн мэдээллээс иш татан Умард Солонгост төрийн эргэлт гарч Ким Чен Уныг огцруулсан байх гэж байгаа юм.  Ийм тохиолдолд төрийн эрх түүний дүү бүсгүйд шилжсэн байх магадлалтай гэнэ.

Умард Солонгосоос Өмнөдөд зугтаж ирсэн, сөрөг тагнуулын офицер Жан Жин Сун сүүлийн үед Ким Чен Ун улс орноо удирдахгүй байгаа болохоор төрийн эргэлт ойролцоогоор жилийн өмнө гарсан байж магадгүй гэж баталж байна.
Барууны ажиглагчид болохоор энэ мэдээлийг няцааж Умард Солонгосын удирдагчийг хэн түлхэн унагаах вэ, тийм гаргалгаа алга гэж байгаа юм.

Харин Сөүлийн шинжээчид болохоор өнөөдөр Пеньянд цэрэг оруулаад хотод хэнийг ч оруулахгүй, бас хэнийг ч гаргахгүй бүсэлсэн гэж мэдээлж байна хэмээн ermakinfo.ru сайтад бичжээ. 
0 Сэтгэгдэл
yagaad muu erlood bn daa. merik umnud solongost l muuudaa. hoiduudaar shou hiij delhiig ailgaj amidardag ylsyyd
Өмнөдийн хөн аль эсвэл Ану нууд нухчаа биз
k p
Хамгийн их уншсан