Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Ихрүүдийн аль нь хаан ширээ залгамжлах вэ
Монакогийн хунтайж Альбертын гэргий Шарлен хэдэн сарын дараа амаржина. Түүнийг хэвлийдээ хоёр ихэр хүүхэд тээж байгаа гэсэн баттай бус мэдээлэл тархаад байгаа. Гэхдээ 36 настай гүнжийг ихэр хүүхэд тээж байгаа гэсэн мэдээллийг маш ойрын эх сурвалж нь анх ам алдсан юм.
Хэрэв гүнжээс хоёр ихэр хүүхэд төрвөл хэн нь хаан ширээ залгамжлах бол гэдэг олны анхаарлыг их татаж байна. Ер нь бол хамгийн эхлээд төрсөн хүүхдэд нь хаан ширээ залгамжлах эрх оногдоно гэж байгаа ч тэр нь охин байвал яах вэ гэсэн асуулт ч давхар гарч ирж байгаа юм. Ямартай ч Монакогийн хаан ширээг залгамжлах үр удам бүр хоёроороо мэндлэх нь.
50 гартлаа хүнтэй гэрлээгүй хунтайж Альбертыг үлдсэн амьдралдаа хүнтэй суухгүй байж магадгүй хэмээн эмээсэн эцэг нь амьд сэрүүндээ хуулиа өөрчилж, хэрэв түүнийг хууль ёсоор гэрлэж, хүүхэдтэй болохгүй бол эгч, дүү нар нь хаан ширээ залгамжилж болно хэмээн хуульчилсан юм. Харин тийм явдал болсонгүй. Хунтайж Альберт олон жил болзсон Өмнөд Африкийн үзэсгэлэнт тамирчин Шарлентай гурван жилийн өмнө гэрлэсэн билээ.

Монакогийн хунтайж Альбертын гэргий Шарлен хэдэн сарын дараа амаржина. Түүнийг хэвлийдээ хоёр ихэр хүүхэд тээж байгаа гэсэн баттай бус мэдээлэл тархаад байгаа. Гэхдээ 36 настай гүнжийг ихэр хүүхэд тээж байгаа гэсэн мэдээллийг маш ойрын эх сурвалж нь анх ам алдсан юм. Хэрэв гүнжээс хоёр ихэр хүүхэд төрвөл хэн нь хаан ширээ залгамжлах бол гэдэг олны анхаарлыг их татаж байна. Ер нь бол хамгийн эхлээд төрсөн хүүхдэд нь хаан ширээ залгамжлах эрх оногдоно гэж байгаа ч тэр нь охин байвал яах вэ гэсэн асуулт ч давхар гарч ирж байгаа юм. Ямартай ч Монакогийн хаан ширээг залгамжлах үр удам бүр хоёроороо мэндлэх нь.
50 гартлаа хүнтэй гэрлээгүй хунтайж Альбертыг үлдсэн амьдралдаа хүнтэй суухгүй байж магадгүй хэмээн эмээсэн эцэг нь амьд сэрүүндээ хуулиа өөрчилж, хэрэв түүнийг хууль ёсоор гэрлэж, хүүхэдтэй болохгүй бол эгч, дүү нар нь хаан ширээ залгамжилж болно хэмээн хуульчилсан юм. Харин тийм явдал болсонгүй. Хунтайж Альберт олон жил болзсон Өмнөд Африкийн үзэсгэлэнт тамирчин Шарлентай гурван жилийн өмнө гэрлэсэн билээ.


0 Сэтгэгдэл




















