Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Гэмт хэрэгтэн охины аав амиа хорложээ
Өнгөрсөн долдугаар сард Японд 16 настай сурагч охин ангийнхаа өөр нэг сурагчийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарч, олныг цочирдуулж байсан. Энэ хэргийг үйлдсэн охины аав өнгөрсөн ням гараг гэртээ хоолойгоо боомилж амиа хорлосон байхыг олсон байна. Энэ хэрэг Японы баруун өмнөд хэсгийн Сасебо хотод гарсан юм.
Олныг цочирдуулсан хэргийн тухайд нэрийг нь нууцалж буй гэмт хэрэгтэн ангийнхаа сурагч, өөрөөсөө нэг насаар дүү охиныг хөнөөгөөд цогцсыг нь хэдэн хэсэгт хувааж, орныхоо доор нуусан байсныг цагдаагийнхан олсон юм. Тэрээр хэрэг хийх болсон шалтгаанаа "задлан хийж үзэхийг хүссэн" хэмээн тайлбарласан байна. Энэ явдлын дараа түүний аав олны өмнө уучлал гуйсан мэдэгдэл гаргахдаа "Миний охины хийсэн үйлдлийг ямар ч шалтгаанаар цагаатгаж, өршөөж боломгүй. Хохирогчийн гэр бүлээс хэрхэн яаж уучлал эрэх үгээ ч олохгүй байна" хэмээн хэлж байсан юм.
Түүний охины үйлдсэн хэрэгт гэр бүлийнх нь таагүй уур амьсгал, ээжийнх нь үхэл нөлөөлсөн байж болзошгүй гэж олон нийт үзэж байна. Учир нь, охины ээж өнгөрсөн жил хорт хавдраар нас бараад удаагүй байхад аав нь өөр эмэгтэйтэй гэрлэж, тэрээр үндсэндээ биеэ даан амьдарч эхэлсэн байна. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард аав руугаа бейсболлын төмөр цохиур барин дайрсан хэрэг ч гарч байжээ.

0 Сэтгэгдэл