Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Гитлер сонгуульд ялжээ
Перугийн Ислай мужийн төв Мольендо хотын мэрийн сонгуульд Гитлер гэсэн овогтой хүн ялсан нь олны анхаарлыг татлаа. “Ислайн интеграци” хөдөлгөөнөөс нэр дэвшсэн Ричард Гитлер Але Крус 47 хувийн санал авсан байна. Перуд орон нутгийн сонгууль өнгөрсөн ням гарагт болж өнгөрсөн бөгөөд түүнд 21 сая хүн оролцон саналаа өгчээ. Перугийн хуулийн дагуу тус улсын иргэд сонгуульд заавал оролцох ёстой бөгөөд саналаа өгөөгүй хүмүүсийг 60 ам.доллараар торгодог.
Ричард Гитлер Але Крус сонгуулийн кампанит ажлаа улс дамнасан уул уурхайн том корпорациудын явуулж байгаа бодлогыг шүүмжилсэн байр сууринаас явуулсан тул түүнийг зүүний үзэлт үндсэрхэг үзэлтнүүд дэмжсэнээр ялж чаджээ. Перугаас өөр улсад ийм нэртэй хүн сонгуульд оролцоод ялах нь бүү хэл хар багад нь эцэг, эхийг нь торгоод нэрийг нь хураан албан хүчээр өөр нэг өгүүлэх байлаа. Эцэг, эх нь шүүхдэж заргалдаж байгаад Гитлер нэрийг нь өөрчлүүлэлгүй авч үлдэж чадсан ч цэцэрлэг, дунд сургууль, дээд сургуульдаа тоглоом шоглоомны бай болж тун ч амаргүй амьдралыг туулж гарах хэрэгтэй болох байсан биз.
Харин Перуд ийм нэртэй хүн сонгуульд ялсныг бодвол энэ улсад Гитлер гэсэн нэрэнд тун хүлээцтэй ханддаг бололтой.
Перугийн Ислай мужийн төв Мольендо хотын мэрийн сонгуульд Гитлер гэсэн овогтой хүн ялсан нь олны анхаарлыг татлаа. “Ислайн интеграци” хөдөлгөөнөөс нэр дэвшсэн Ричард Гитлер Але Крус 47 хувийн санал авсан байна. Перуд орон нутгийн сонгууль өнгөрсөн ням гарагт болж өнгөрсөн бөгөөд түүнд 21 сая хүн оролцон саналаа өгчээ. Перугийн хуулийн дагуу тус улсын иргэд сонгуульд заавал оролцох ёстой бөгөөд саналаа өгөөгүй хүмүүсийг 60 ам.доллараар торгодог.Ричард Гитлер Але Крус сонгуулийн кампанит ажлаа улс дамнасан уул уурхайн том корпорациудын явуулж байгаа бодлогыг шүүмжилсэн байр сууринаас явуулсан тул түүнийг зүүний үзэлт үндсэрхэг үзэлтнүүд дэмжсэнээр ялж чаджээ. Перугаас өөр улсад ийм нэртэй хүн сонгуульд оролцоод ялах нь бүү хэл хар багад нь эцэг, эхийг нь торгоод нэрийг нь хураан албан хүчээр өөр нэг өгүүлэх байлаа. Эцэг, эх нь шүүхдэж заргалдаж байгаад Гитлер нэрийг нь өөрчлүүлэлгүй авч үлдэж чадсан ч цэцэрлэг, дунд сургууль, дээд сургуульдаа тоглоом шоглоомны бай болж тун ч амаргүй амьдралыг туулж гарах хэрэгтэй болох байсан биз.
Харин Перуд ийм нэртэй хүн сонгуульд ялсныг бодвол энэ улсад Гитлер гэсэн нэрэнд тун хүлээцтэй ханддаг бололтой.
0 Сэтгэгдэл




















