Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Банкны автоматууд аюулд өртжээ
Луйварчдад их хэмжээний мөнгө хулгайлах боломж гаргасан “цоорхой” банкны автоматуудын программ хангамжид байгааг интернэт аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг "Касперскийн лаборатори" компанийн мэргэжилтнүүд илрүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор интерполоос луйварчид энэ аргаар банкны автоматаас мөнгө авахыг оролдсон Европ, Латин Америк, Азийн банкуудын аюулгүй албад руу анхааруулга явуулан өргөн хүрээтэй мөрдөн байцаалт эхлүүлжээ.

Луйварчид энэ аргаар мөнгө хулгайлахын өмнө банкны автоматыг вирус бүхий CD уншуулан халдварлуулаад дараа нь дэлгэцэн дээр гарах тоон дарааллыг оруулаад нэг дор 40 мөнгөн дэвсгэрт авдаг аж.
Тодруулбал, “Тюпкин” гэж нэрлэгдсэн хулгайн программ суулгасны дараа тусгай хүн очиж шаардлагатай тоон кодыг нэг удаагийн нууц үгийн хамт хийснээр бэлэн мөнгө авдаг. Тоон код оруулж байгаа хүн төлөвлөснөөс илүү хэмжээний мөнгө авч банкны аюулгүй албаны анхаарлыг татахаас сэргийлэх үүднээс давхар нэг удаагийн нууц үг өгдөг аж.
Энэхүү аргаар луйвардсан мөнгө жирийн хэрэглэгчдийн данснаас гардаггүй харин банкны автоматад хадгалагдаж байсан мөнгийг гадагшлуулдаг онцлогтой .
“Касперскийн лаборатори"-ийн ажилтан Висент Диаз “Сүүлийн хэдэн жил хэрэглэгчдийн картын өгөгдлүүдийг нууцаар уншин хулгайлдаг төхөөрөмж, вирус ашиглан банкны автоматуудаас мөнгө авах гэсэн оролдлого эрс нэмэгдэж байгааг ажигласан. Гэтэл одоо кибер гэмт хэрэгтнүүд санхүүгийн институтуудэд шууд заналхийлдэг боллоо” гэжээ.
Энэ болон үүнтэй төстэй гэмт хэргээс сэргийлэхийн тулд банкны автоматуудын үйлдлийн системийг тогтмол шинэчилж байхыг сануулав. “Касперскийн лаборатори"-оос гаргасан мэдэгдэлд “Хэрэв үйлдвэрлэгчид ба банкууд банкны автоматын аюулгүй байдлыг илүү боловсронгуй системтэй болгох талаар анхаарал тавихгүй бол цаашид ийм хэрэг олон гарна” гэжээ. Банкууд санхүү эсвэл зохион байгуулалтын шалтгаанаар банкны автоматын үйлдлийн болон хамгаалалтын системээ шинэчлэх гэж яардаггүй нийтлэг хандлагатай.
Үүнээс өмнө буюу энэ оны эхээр банкны автомат руу “SMS“ явуулаад мөнгө авдаг “Ploutus” нэртэй луйврын программ илэрч банкуудыг сандаргаж байсан юм.

0 Сэтгэгдэл