Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Эмиратад гадаадын ажилчид зодолдов
Арабын Нэгдсэн Эмиратын барилга дээр ажилладаг Бангладеш, Пакистаны ажилчид хоорондоо зодолдож хоёр хүн баривчлагдсан тухай “Khaleej Times” сонин мэдээлж байна. Арабын Нэгдсэн Эмиратад баригдаж байгаа бүх л том барилгууд дээр гадаадын ажилчид ажилладаг. Тэд эмиратын иргэдээс хамаагүй бага цалин авдаг, дуулгавартай, олон цагаар ажилладаг, хөдөлмөрийн аюулгүй байдлын өндөр шаардлага тавьдаггүй гэсэн “давуу” талтай байдаг аж. Гэхдээ Энэтхэг, Пакистан, Бангладеш зэрэг орноос ирсэн ажилчид хоорондоо тэмцэлдэн үймээн самуун дэгдээх нь цөөнгүй. Жишээлэхэд, Энэтхэгээс ирсэн сикх үндэстнүүд дайнч түрэмгийн зантай тул бусад улсын ажилчдыг зодож, амь насанд нь хүрсэн хэрэг гарсны дараа тэднийг Эмиратад ажиллуулахаас татгалзаж байсан.
Энэ удаад Бангладеш, Пакистанаас ирсэн ажилчдын хоорондох мөргөлдөөн крикетийн тэмцээний үеэр гарсан байна. Дубайд болж байсан Австрали, Пакистаны крикетийн шигшээ багуудын тоглолтын үеэр бангладеш ажилчид Австралийн шигшээг дэмжлээ гэж пакистан ажилчид уурлан тэднийг зодож танхайрчээ. Үймээний үеэр таван машин шатаж, ажилчдыг хөлсөлсөн компанийн оффис сүйджээ.
Mongold ch gesen mashinii businessig heden Pakistanuud l hyandagag
Арабын Нэгдсэн Эмиратын барилга дээр ажилладаг Бангладеш, Пакистаны ажилчид хоорондоо зодолдож хоёр хүн баривчлагдсан тухай “Khaleej Times” сонин мэдээлж байна. Арабын Нэгдсэн Эмиратад баригдаж байгаа бүх л том барилгууд дээр гадаадын ажилчид ажилладаг. Тэд эмиратын иргэдээс хамаагүй бага цалин авдаг, дуулгавартай, олон цагаар ажилладаг, хөдөлмөрийн аюулгүй байдлын өндөр шаардлага тавьдаггүй гэсэн “давуу” талтай байдаг аж. Гэхдээ Энэтхэг, Пакистан, Бангладеш зэрэг орноос ирсэн ажилчид хоорондоо тэмцэлдэн үймээн самуун дэгдээх нь цөөнгүй. Жишээлэхэд, Энэтхэгээс ирсэн сикх үндэстнүүд дайнч түрэмгийн зантай тул бусад улсын ажилчдыг зодож, амь насанд нь хүрсэн хэрэг гарсны дараа тэднийг Эмиратад ажиллуулахаас татгалзаж байсан.Энэ удаад Бангладеш, Пакистанаас ирсэн ажилчдын хоорондох мөргөлдөөн крикетийн тэмцээний үеэр гарсан байна. Дубайд болж байсан Австрали, Пакистаны крикетийн шигшээ багуудын тоглолтын үеэр бангладеш ажилчид Австралийн шигшээг дэмжлээ гэж пакистан ажилчид уурлан тэднийг зодож танхайрчээ. Үймээний үеэр таван машин шатаж, ажилчдыг хөлсөлсөн компанийн оффис сүйджээ.
0 Сэтгэгдэл
Ded
Ispaniin gazriin zurag tavidag ni yaaj baigaa yum bol doo. hehe.
2014.10.13
2014.10.13




















