Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Ким Чен Ун 40 хоногийн дараа олны өмнө гарч ирлээ
Умард Солонгосын дарга Ким Чен Ун 40 хоног олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй, олны өмнө үг хэлэхгүй сураггүй алга болсон явдал дэлхийн хэмжээнд улс төр судлаачдын анхаарлыг ихэд татаад байлаа. Ялангуяа Умард Солонгосын хамгийн том хоёр баяр гэж тооцогддог Солонгосын хөдөлмөрийн нам байгуулагдсаны баяр, Умард Солонгосыг тунхагласны баярын ажиллагаанд оролцоогүйн улмаас судлаачид янз бүрийн таамаг дэвшүүлэх болсон. Зарим нь Хойд Солонгост төрийн эргэлт гарч Ким Чен Уныг баривчилсан эсвэл амийг нь хороож эмэгтэй дүү нь төрийн тэргүүн болсон гэсэн. Хүнд өвдөж үхлүүд байгаа гэцгээж байв. Дэлхийн хамгийн хаалттай улсын нэг тул энэ бүх таамгийг бататгах эсвэл үгүйсгэх боломж бараг байхгүй тул энэ мэт янз бүрийн таамаг удаа дараалан гарч байлаа. Яг л өнгөрсөн жил Ким Чен Уныг хүргэн ахаа нохойд бариулж хороосон гэдэг цуу яриа тарж байхтай адил үйл явдал болсон гэж болно.
Гэвч 40 хоног сураггүй байсан Ким Чен Ун бага эсэн мэндээр гэгээн дүрээ харуулан олны өмнө гарч, Пеньянд баригдсан шинэ хороололтой танилцан барилгачдыг магтсан тухай Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдэгдэж, зураг хөргийг нь ил болгосноор элдэв цуу яриа намжив.
Тараасан гэрэл зураг дээр Ким Чен Ун таяг тулсан байсан тул сураггүй байсан 40 хоногт ямар ч байсан өвдөж байсан бололтой. Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонин Ким Чен Уныг хээрийн сургуулийн үеэр гэмтээсэн хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн гэж тайлбарлав. Мэс засал хийлгэхийн тулд Францаас нарийн мэргэжлийн эмч нарыг урьж авчирсан аж.
Умард Солонгосын дарга Ким Чен Ун 40 хоног олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй, олны өмнө үг хэлэхгүй сураггүй алга болсон явдал дэлхийн хэмжээнд улс төр судлаачдын анхаарлыг ихэд татаад байлаа. Ялангуяа Умард Солонгосын хамгийн том хоёр баяр гэж тооцогддог Солонгосын хөдөлмөрийн нам байгуулагдсаны баяр, Умард Солонгосыг тунхагласны баярын ажиллагаанд оролцоогүйн улмаас судлаачид янз бүрийн таамаг дэвшүүлэх болсон. Зарим нь Хойд Солонгост төрийн эргэлт гарч Ким Чен Уныг баривчилсан эсвэл амийг нь хороож эмэгтэй дүү нь төрийн тэргүүн болсон гэсэн. Хүнд өвдөж үхлүүд байгаа гэцгээж байв. Дэлхийн хамгийн хаалттай улсын нэг тул энэ бүх таамгийг бататгах эсвэл үгүйсгэх боломж бараг байхгүй тул энэ мэт янз бүрийн таамаг удаа дараалан гарч байлаа. Яг л өнгөрсөн жил Ким Чен Уныг хүргэн ахаа нохойд бариулж хороосон гэдэг цуу яриа тарж байхтай адил үйл явдал болсон гэж болно. Гэвч 40 хоног сураггүй байсан Ким Чен Ун бага эсэн мэндээр гэгээн дүрээ харуулан олны өмнө гарч, Пеньянд баригдсан шинэ хороололтой танилцан барилгачдыг магтсан тухай Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдэгдэж, зураг хөргийг нь ил болгосноор элдэв цуу яриа намжив.
Тараасан гэрэл зураг дээр Ким Чен Ун таяг тулсан байсан тул сураггүй байсан 40 хоногт ямар ч байсан өвдөж байсан бололтой. Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонин Ким Чен Уныг хээрийн сургуулийн үеэр гэмтээсэн хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн гэж тайлбарлав. Мэс засал хийлгэхийн тулд Францаас нарийн мэргэжлийн эмч нарыг урьж авчирсан аж.
0 Сэтгэгдэл




















