Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Хятад 10 жилийн дараа Орос руу гахайн мах экспортлож эхэллээ
Хятадын махны үйлдвэрүүд 2004 оноос хойш анх удаа Орос руу гахайн мах экспортлож эхэлсэн тухай “РИА-Новости” агентлаг мэдээлж байна. Хятадад ажиллаж буй Оросын хөдөө аж ахуйн хяналтын албаны мэргэжилтнүүд гахайн махны бэлтгэл ба ачилтыг газар дээр хянан лацдаж ломбодсон аж. Ингэснээр 10 жилийн дараа Орост нийлүүлэгдэж байгаа эхний удаагийн 800 тонн гахайн мах хэдхэн хоногийн дараа Оросын дэлгүүрээр зарагдаж эхлэх нь.
Украины хэрэг явдалтай холбоотойгоор Өрнөдийн орнууд хориг арга хэмжээ авсны хариуд Орос нь Өрнөдийн орнуудаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон. Энэ хоригийн дараа Орост зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хомсдол үүссэн юм. Манай хойд хөршийн эрх баригчид энэ хомсдлыг арилгахын тулд Өмнөд Америк, Азийн орнуудтай хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээг нэмэх талаар хэд хэдэн тохиролцоонд хүрсэн.
Хятадаас нийлүүлж байгаа гахайн махны импортоор АНУ, Канадаас авдаг байсан нийлүүлэлтийг бүрэн орлуулах аж.
Үүнээс гадна Москвад Хятад ба Оросын Ерөнхий сайд нар уулзаж санхүү, арилжаа, эрчим хүчний салбарыг хамарсан 40 гаруй гэрээнд гарын үсэг зурлаа. Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас хязгаарлагдаад байсан боломжоо тодорхой хэмжээгээр эргэн сэргээх боллоо. Тухайлбал, Оросын банкууд Хятадын банкуудаас урт хугацааны зээл авах боломжтой болов. Оросын “Гадаадын худалдааны банк”, “Гадаад эдийн засгийн банк” Хятадын “Эксимбанк”-аас тус бүр хоёр тэрбум ам.долларын зээл авах гэрээнд гарын үсэг зуржээ. Гэхдээ Хятадын банкнаас авсан зээлийг зөвхөн БНХАУ-аас бараа үйлчилгээ авах, хамтарсан төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах боломжтой аж.
Мөн хоёр улсын төв банкууд нийт 150 тэрбум юанийн своп хэлэлцээ байгуулсан байна.
Hyataduud ch sejigtei yumaar gahaigaa hoolloj, jingiig ni nemeh geed em uulgaj taria tarij alj ugnu duu
Chian max ideh deeree tulsan bol Oros ch yadarch baigaa yum baian daa
Хятадын махны үйлдвэрүүд 2004 оноос хойш анх удаа Орос руу гахайн мах экспортлож эхэлсэн тухай “РИА-Новости” агентлаг мэдээлж байна. Хятадад ажиллаж буй Оросын хөдөө аж ахуйн хяналтын албаны мэргэжилтнүүд гахайн махны бэлтгэл ба ачилтыг газар дээр хянан лацдаж ломбодсон аж. Ингэснээр 10 жилийн дараа Орост нийлүүлэгдэж байгаа эхний удаагийн 800 тонн гахайн мах хэдхэн хоногийн дараа Оросын дэлгүүрээр зарагдаж эхлэх нь.Украины хэрэг явдалтай холбоотойгоор Өрнөдийн орнууд хориг арга хэмжээ авсны хариуд Орос нь Өрнөдийн орнуудаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон. Энэ хоригийн дараа Орост зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хомсдол үүссэн юм. Манай хойд хөршийн эрх баригчид энэ хомсдлыг арилгахын тулд Өмнөд Америк, Азийн орнуудтай хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээг нэмэх талаар хэд хэдэн тохиролцоонд хүрсэн.
Хятадаас нийлүүлж байгаа гахайн махны импортоор АНУ, Канадаас авдаг байсан нийлүүлэлтийг бүрэн орлуулах аж.
Үүнээс гадна Москвад Хятад ба Оросын Ерөнхий сайд нар уулзаж санхүү, арилжаа, эрчим хүчний салбарыг хамарсан 40 гаруй гэрээнд гарын үсэг зурлаа. Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас хязгаарлагдаад байсан боломжоо тодорхой хэмжээгээр эргэн сэргээх боллоо. Тухайлбал, Оросын банкууд Хятадын банкуудаас урт хугацааны зээл авах боломжтой болов. Оросын “Гадаадын худалдааны банк”, “Гадаад эдийн засгийн банк” Хятадын “Эксимбанк”-аас тус бүр хоёр тэрбум ам.долларын зээл авах гэрээнд гарын үсэг зуржээ. Гэхдээ Хятадын банкнаас авсан зээлийг зөвхөн БНХАУ-аас бараа үйлчилгээ авах, хамтарсан төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах боломжтой аж.
Мөн хоёр улсын төв банкууд нийт 150 тэрбум юанийн своп хэлэлцээ байгуулсан байна.
0 Сэтгэгдэл
zochin
Baruuniihnii orlogo ene hemjeegeer bagasaj Hyatad ene hemjeegeer delhiid terguuleh hurd ni nemegdene. Mah yahav 1.4terbum h ujaa ideed uhehgui hordohgui harin ch ed sergej baina
2014.10.15
2014.10.15
2014.10.15
























