Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Украины чехүүдийг эх нутагтаа ирэхэд нь тусална
Чехийн Ерөнхийлөгч Милош Земан Украинд амьдардаг чех үндэстнүүдийн түүхэн эх орондоо эргэж ирэх хүсэлтийг хүлээн авч богино хугацаанд хэрэгжүүлэх даалгаврыг Гадаад хэргийн сайд Милан Хованецед даалгалаа. Чехийн Ерөнхийлөгч нь Украинд бий болсон нөхцөл байдал чех үндэстнүүдэд хэвийн амьдрахад саад болж байгаа тул эх нутагтаа эргэж ирэх хүсэлтийг нь сонсч, заавал биелүүлэх ёстой гээд хилийн чанадад байгаа үндэс угсаатан нэгтнүүдээ халамжилж, дэмжиж чаддаг улсыг улс гэж боддогоо онцолсон байна.
Земаны үүрэг болгосны дагуу Чехийн Гадаад хэргийн яам, Дотоод яам хамтарсан ажлын бүлэг байгуулан ойрын үед Чех рүүгээ эргэн ирэх хүмүүсийн хүсэлтийг газар дээр нь буюу Украинд очиж танилцахаар болов.
Чехийн Гадаадын хэргийн сайд “Манай яаманд Украинаас шилжин ирж байгаа хүмүүс түр хугацаагаар үнэгүй байрлаж болох сул талбай бий. Тэнд суурьшсан хүмүүсийг тодорхой төрлийн даатгалд хамруулж, чех хэлний мэдлэгээ сайжруулах боломжоор ханган эхний шатанд хөл дээрээ тогтох тодорхой мөнгөн тусламж үзүүлнэ. Гэхдээ шилжин ирж байгаа хүмүүс биднээс хэдэн сая эсвэл зуун мянган кроны буцалтгүй тусламж авна гэж найдах ёсгүй” гэжээ.
Энэ оны хавар Чехийн Волынь нутагт амьдардаг чех үндэстэн 40 гэр бүл Чехийн эрх баригчдад хандан буцан эх орондоо очих хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Үүний дараа Волынь болон Украины зүүн өмнөд нутагт амьдардаг 232 хүн мөн адил хүсэлт гаргасан юм. Хүсэлт гаргасан хүмүүс Украинд иргэний дайн газар авах аюул их, эдийн засгийн нөхцөл байдал дорой, гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн гэдэг шалтгаанаар эх орондоо буцан очих хүсэлтэй байгаа.
Чехүүд 19 дүгээр зууны хоёр дахь хагасаас эхлэн Украины Волынь нутагт суурьшин амьдрах болсон байдаг. Одоогоор Украинд чех үндэстэн гэж өөрсдийгөө үздэг 20 мянга орчим хүн амьдардаг.

0 Сэтгэгдэл