Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Хуулийн цоорхойг ашиглан нацистын гэмт хэрэгтнүүдэд мөнгө төлдөг байжээ
Америкийн эрх баригчид улсаас нь сайн дураар гарч нутаг буцсан нацистын гэмт хэрэгтнүүдэд нийгмийн халамж гэж олон жилийн турш хэдэн сая ам.доллар өгч байжээ. Америкийн Хууль зүйн яам нийгмийн халамжийн хуулинд байсан цоорхойг ашиглан 1979 оноос хойш Америкаас гарч явсан 66 нацист гэмт хэрэгтний 38-д нь халамж гэж олон жилийн турш хэдэн сая ам.доллар өгч байсныг “Associated Press” агентлагийн сэтгүүлчид хоёр жилийн турш эрэн сурвалжилсны явцад тодруулснаа зарлалаа. Дайны дараа нацистын 10 мянга гаруй гэмт хэрэгтэн Америкийн Засгийн газартай тусгай гэрээ байгуулан АНУ-д орж ирсэн байдаг. Тухайн үедээ дөнгөж эхэлж байсан хүйтэн дайны шаардлагад нийцүүлэн нацист хэрэгтнүүдийн Зөвлөлт, коммунизмын эсрэг дайтаж байсан туршлагыг ашиглах гэсэн шалтгаар ийм олон хүнийг нутаг дээрээ орогнуулсан гэдэг.
Тэдний цөөнгүй нь Америкийн иргэн болж удалгүй тэтгэвэр, нийгмийн халамж авч эхэлсэн байна. Гэвч дэлхий даяар нацистын гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн баривчлах, шүүж яллах, нууж байсныг улсыг олон улсын давцанд хүчтэй шүүмжлэх аян эхэлсний дараа АНУ нацистуудыг нутаг руу нь буцаан явуулж эхэлсэн аж. Гэхдээ Америкт олон жил болсон иргэншил авсан хүмүүсийг шүүхдэн нутаг буцаах маш хэцүү, цаг, зардал ихтэй байсан тул тусгай тохиролцоо хийж эхэлжээ. Тохиролцооны дагуу америкийн иргэншлээс сайн дураар татгалзан нутаг буцсан нацист хэрэгтэнд нийгмийн халамжийг нь Америкаас тасалдуулалгүй өгч байсан байна. Нацистуудын халамж хэлбэрээр Америкаас авсан мөнгөний хэмжээ 1999 оны үед 1,5 сая ам.доллар хүрсэн байж.
Америкийн эрх баригчид улсаас нь сайн дураар гарч нутаг буцсан нацистын гэмт хэрэгтнүүдэд нийгмийн халамж гэж олон жилийн турш хэдэн сая ам.доллар өгч байжээ. Америкийн Хууль зүйн яам нийгмийн халамжийн хуулинд байсан цоорхойг ашиглан 1979 оноос хойш Америкаас гарч явсан 66 нацист гэмт хэрэгтний 38-д нь халамж гэж олон жилийн турш хэдэн сая ам.доллар өгч байсныг “Associated Press” агентлагийн сэтгүүлчид хоёр жилийн турш эрэн сурвалжилсны явцад тодруулснаа зарлалаа. Дайны дараа нацистын 10 мянга гаруй гэмт хэрэгтэн Америкийн Засгийн газартай тусгай гэрээ байгуулан АНУ-д орж ирсэн байдаг. Тухайн үедээ дөнгөж эхэлж байсан хүйтэн дайны шаардлагад нийцүүлэн нацист хэрэгтнүүдийн Зөвлөлт, коммунизмын эсрэг дайтаж байсан туршлагыг ашиглах гэсэн шалтгаар ийм олон хүнийг нутаг дээрээ орогнуулсан гэдэг. Тэдний цөөнгүй нь Америкийн иргэн болж удалгүй тэтгэвэр, нийгмийн халамж авч эхэлсэн байна. Гэвч дэлхий даяар нацистын гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн баривчлах, шүүж яллах, нууж байсныг улсыг олон улсын давцанд хүчтэй шүүмжлэх аян эхэлсний дараа АНУ нацистуудыг нутаг руу нь буцаан явуулж эхэлсэн аж. Гэхдээ Америкт олон жил болсон иргэншил авсан хүмүүсийг шүүхдэн нутаг буцаах маш хэцүү, цаг, зардал ихтэй байсан тул тусгай тохиролцоо хийж эхэлжээ. Тохиролцооны дагуу америкийн иргэншлээс сайн дураар татгалзан нутаг буцсан нацист хэрэгтэнд нийгмийн халамжийг нь Америкаас тасалдуулалгүй өгч байсан байна. Нацистуудын халамж хэлбэрээр Америкаас авсан мөнгөний хэмжээ 1999 оны үед 1,5 сая ам.доллар хүрсэн байж.
0 Сэтгэгдэл
























