Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Украиныг хуваая гэж Путин бүр 2008 онд Польшид санал тавьж байж
Польшийн ерөнхий сайд байсан Дональд Туск бүр 2008 онд Украиныг хувааж Львовыг эзлэх саналыг Оросын эрх баригчдаас хүлээн авч байсан гэж Польшийн Гадаад хэргийн сайд байсан Радослав Сикорский баталж байна. Энэ талаарх дуулиант мэдээллийг америкийн Politico Magazine сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэр тэмдэглэжээ.
Сикорскийн хэлснээр бол зургаан жилийн өмнө Орос улс Украин руу довтлохдоо Польшийг оролцуулах бодолтой байж. “Тэр /ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин/ Украиныг хуваахдаа биднийг хамтрагч болохыг хүссэн. Ерөнхий сайд Дональд Тускийг Москвад айлчлах үеэр Путин түүнд Украин бол зохиомол улс, харин Львов бол Польшийн хот байх ёстой” гэсэн юм гэж Сикорский хэлсэн байна.
Тэр бас “Путин биднийг маш сайн мэдэж байна даа гэж бид бодсон. Тэр биднийг Балтийн орнуудыг хамгаалж дайн хийхгүй гэдгийг мэдэж байсан. Түүний зөв ч байж болох” гэж хэлжээ. Үүний зэрэгцээ Сикорский америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэрэв Орос украины үндэсний үзэлтнүүдтэй хийх тэмцлээ үргэлжлүүлбэл, тэр “Украин бол жинхэнэ үндэстэн юм гэдгийг мэдэж аваад 20 жилийн партизаны дайнтай учирна л даа” гэсэн байна. Түүнийхээр бол Орос улс Украины зүүн өмнөд нутгийг амархан эзэлж болох ч энэ бүс нутагт хяналтаа тогтооход бэрхшээлтэй тулгарах болно гэнэ.
Энэ ярилцлагын тухайд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков худал гүтгэлэг гэжээ.
мэдээ нь биш Путин, ОХУ тэнэг байгаа биз.
Teneg medee bna.
АААЯЯЯААА МОНГОЛЫГ ХУВААЯ ГЭЖ ХЯТАДУУД САНАЛ ТАВЬСАН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ
оросууд яахав ээ путин үхээд өгөхөөр хачин болноо
Гитлер Сталин шиг юм болох нь шив дээ
Польшийн ерөнхий сайд байсан Дональд Туск бүр 2008 онд Украиныг хувааж Львовыг эзлэх саналыг Оросын эрх баригчдаас хүлээн авч байсан гэж Польшийн Гадаад хэргийн сайд байсан Радослав Сикорский баталж байна. Энэ талаарх дуулиант мэдээллийг америкийн Politico Magazine сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэр тэмдэглэжээ. Сикорскийн хэлснээр бол зургаан жилийн өмнө Орос улс Украин руу довтлохдоо Польшийг оролцуулах бодолтой байж. “Тэр /ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин/ Украиныг хуваахдаа биднийг хамтрагч болохыг хүссэн. Ерөнхий сайд Дональд Тускийг Москвад айлчлах үеэр Путин түүнд Украин бол зохиомол улс, харин Львов бол Польшийн хот байх ёстой” гэсэн юм гэж Сикорский хэлсэн байна.
Тэр бас “Путин биднийг маш сайн мэдэж байна даа гэж бид бодсон. Тэр биднийг Балтийн орнуудыг хамгаалж дайн хийхгүй гэдгийг мэдэж байсан. Түүний зөв ч байж болох” гэж хэлжээ. Үүний зэрэгцээ Сикорский америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэрэв Орос украины үндэсний үзэлтнүүдтэй хийх тэмцлээ үргэлжлүүлбэл, тэр “Украин бол жинхэнэ үндэстэн юм гэдгийг мэдэж аваад 20 жилийн партизаны дайнтай учирна л даа” гэсэн байна. Түүнийхээр бол Орос улс Украины зүүн өмнөд нутгийг амархан эзэлж болох ч энэ бүс нутагт хяналтаа тогтооход бэрхшээлтэй тулгарах болно гэнэ.
Энэ ярилцлагын тухайд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков худал гүтгэлэг гэжээ.
0 Сэтгэгдэл
2014.10.21
2014.10.21
2014.10.21
2014.10.21
2014.10.21
























