Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Украин асуудлаа бусдаар шийдүүлэхийг хүсч байна
Ийм утгатай мэдэгдлийг Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо хийв. Тэрээр даваа гарагт Словакт айлчилсан Германы Канцлер Ангела Меркельтэй уулзах үеэр “Хүндэт зочноос уучлал хүсье, гэхдээ Украин өмнө нь тулгараад байгаа асуудлыг бусдаар шийдүүлэхийг хүлээгээд суугаа мэт сэтгэгдэл төрж байгаагаа илэн далангүй хэлмээр байна. Тухайлбал, Киевийн өрийг өөр хэн нэгэн өмнөөс нь төлнө гэдгийг төсөөлөх ямар ч аргагүй” гэжээ. Мөн 21 жилийн өмнө Словак тусгаар улс болоход тэд бүгдийг шинээр эхэлж, ард иргэд нь асар хүнд өөрчлөлтийг даван гарсан, тэр үед Братиславын ганц ч өрийг гаднаас төлж байсан удаагүй гэдгийг сануулаад “Өөрийнхөө асуудлыг шийдэхийн тулд Украин ямар арга хэмжээ авч байгааг харахыг хүсч байна” гэж.
Хариуд нь Ангела Меркель “Үүн дээр бид хоёрын байр суурь бүрэн нийлж байна. Украины нөхцөл байдлыг шийдэхийн тулд оролцогч тал болгон ажиллах ёстой” гэлээ. Ингээд ч зогсохгүй Киевт зөвхөн зээл хэлбэрээр санхүүгийн тусламж үзүүлэх боломжтой гэдгийг онцлов. Мөн Европын холбоо Украины зүүн өмнөд мужуудад бий болсон нөхцөл байдлыг цэргийн бус, дан ганц дипломат замаар шийдэхийг хүсч байгаа гэдгийг Канцлер хэлэв.
Ангела Меркель, Роберт Фицо нар удахгүй эхлэх хүйтэн сэрүүний улиралд Оросоос Европ руу шатдаг хий нийлүүлэхтэй холбоотой асуудлыг хөндөж ярилцлаа. Словакийн Ерөнхий сайд Украины нутгаар дамжуулан нийлүүлэх боломжгүй болвол Оросын хийг Өрнөдийн орнуудаас буцаан шахах замаар авна гэдэгт найдаж байгаагаа мөн үүнд шаардлагатай гэрээ байгуулж, техникийн асуудлыг шийдсэн гэдгээ хэлэв. Словак хоёр сарын турш Оросын нийлүүлсэн хийг Өрнөдөөр дамжуулан Украин руу нийлүүлж байгааг сануулав. Мөн Минскт байгуулсан тохиролцоог хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцэн Европын холбооны зүгээс Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг аажмаар халах талаар ярих цаг ирнэ гэхэд Ангела Меркель хариуд нь гал зогсоох гэрээнд талууд нэгдсэн ч Украины зүүн өмнөд нутагт сөргөлдөөний улмаас амь үрэгдэж байгаа хүний тоо байнга өсч байгааг онцолжээ.
Ийм утгатай мэдэгдлийг Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо хийв. Тэрээр даваа гарагт Словакт айлчилсан Германы Канцлер Ангела Меркельтэй уулзах үеэр “Хүндэт зочноос уучлал хүсье, гэхдээ Украин өмнө нь тулгараад байгаа асуудлыг бусдаар шийдүүлэхийг хүлээгээд суугаа мэт сэтгэгдэл төрж байгаагаа илэн далангүй хэлмээр байна. Тухайлбал, Киевийн өрийг өөр хэн нэгэн өмнөөс нь төлнө гэдгийг төсөөлөх ямар ч аргагүй” гэжээ. Мөн 21 жилийн өмнө Словак тусгаар улс болоход тэд бүгдийг шинээр эхэлж, ард иргэд нь асар хүнд өөрчлөлтийг даван гарсан, тэр үед Братиславын ганц ч өрийг гаднаас төлж байсан удаагүй гэдгийг сануулаад “Өөрийнхөө асуудлыг шийдэхийн тулд Украин ямар арга хэмжээ авч байгааг харахыг хүсч байна” гэж.Хариуд нь Ангела Меркель “Үүн дээр бид хоёрын байр суурь бүрэн нийлж байна. Украины нөхцөл байдлыг шийдэхийн тулд оролцогч тал болгон ажиллах ёстой” гэлээ. Ингээд ч зогсохгүй Киевт зөвхөн зээл хэлбэрээр санхүүгийн тусламж үзүүлэх боломжтой гэдгийг онцлов. Мөн Европын холбоо Украины зүүн өмнөд мужуудад бий болсон нөхцөл байдлыг цэргийн бус, дан ганц дипломат замаар шийдэхийг хүсч байгаа гэдгийг Канцлер хэлэв.

0 Сэтгэгдэл