Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Пиночетын нууц албаны үүсгэн байгуулагчдын нэгийг баривчиллаа
Пиночетын дарангуйлагч дэглэмийн үед тэрс үзэлтэн, улс төрийн хувьд найдваргүй хүмүүсийг мөрддөг, хулгайлдаг, баривчлан тамладаг, цаазалдаг байсан нууц алба “DINA”-г үүсгэн байгуулагчдын нэг Кристиан Лаббэг Чилид баривчилсан байна. Лаббэг 1973 онд 13 хүнийг хулгайлан хөнөөсөн хэрэгт буруутган саатуулж.
Лаббэ “DINA”-г үүсгэн байгуулагчдын нэг байсан ч 1990 онд дарангуйлагч дэглэм татан буугдсаны дараа ямар нэг ял шийтгэл хүлээгээгүй. Провиденсия хотын захиргааны дарга болж, неофашист үзэлтэй байгууллагуудыг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг байжээ. “DINA”-ын даргаар ажиллаж байсан, Лаббэгийн хамтрагч Мануэль Контрерасыг адил хэргээр буруутай гэж үзэн бүх насаар хорих ялаар шийтгэсэн бол Лаббэг анх удаа баривчлан, өмнө нь хийсэн гэмт хэргийг нь мөрдөж эхэлсэн нь энэ аж.
1973 оны есдүгээр сарын 11-нд Чилийн цэргийнхэн баруун үзэлт үйлдвэрийн эзэд, баячууд болон Америкийн Тагнуулын албаны дэмжлэгтэйгээр төрийн эргэлт хийж албан ёсоор сонгогдсон Ерөнхийлөгч Сальвадор Альендег түлхэн унагасны дараа бүх эрх мэдэл нь генерал Пиночетийн гарт шилжсэн юм. Пиночетын дарангуйллын үед буюу 1973-1990 онд зөвхөн албан ёсны батлагдсан мэдээгээр Чилид улс төрийн шалтгаанаар 3,2 мянган хүнийг хороосон, 1,2 мянган хүн сураггүй алга болсон, 28 мянга гаруй хүн баривчлагдан янз бүрээр тамлуулж байжээ.
Пиночетын дарангуйлагч дэглэмийн үед тэрс үзэлтэн, улс төрийн хувьд найдваргүй хүмүүсийг мөрддөг, хулгайлдаг, баривчлан тамладаг, цаазалдаг байсан нууц алба “DINA”-г үүсгэн байгуулагчдын нэг Кристиан Лаббэг Чилид баривчилсан байна. Лаббэг 1973 онд 13 хүнийг хулгайлан хөнөөсөн хэрэгт буруутган саатуулж.Лаббэ “DINA”-г үүсгэн байгуулагчдын нэг байсан ч 1990 онд дарангуйлагч дэглэм татан буугдсаны дараа ямар нэг ял шийтгэл хүлээгээгүй. Провиденсия хотын захиргааны дарга болж, неофашист үзэлтэй байгууллагуудыг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг байжээ. “DINA”-ын даргаар ажиллаж байсан, Лаббэгийн хамтрагч Мануэль Контрерасыг адил хэргээр буруутай гэж үзэн бүх насаар хорих ялаар шийтгэсэн бол Лаббэг анх удаа баривчлан, өмнө нь хийсэн гэмт хэргийг нь мөрдөж эхэлсэн нь энэ аж.
1973 оны есдүгээр сарын 11-нд Чилийн цэргийнхэн баруун үзэлт үйлдвэрийн эзэд, баячууд болон Америкийн Тагнуулын албаны дэмжлэгтэйгээр төрийн эргэлт хийж албан ёсоор сонгогдсон Ерөнхийлөгч Сальвадор Альендег түлхэн унагасны дараа бүх эрх мэдэл нь генерал Пиночетийн гарт шилжсэн юм. Пиночетын дарангуйллын үед буюу 1973-1990 онд зөвхөн албан ёсны батлагдсан мэдээгээр Чилид улс төрийн шалтгаанаар 3,2 мянган хүнийг хороосон, 1,2 мянган хүн сураггүй алга болсон, 28 мянга гаруй хүн баривчлагдан янз бүрээр тамлуулж байжээ.
0 Сэтгэгдэл




















