Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хойд Солонгосыг шүүмжилсэн зурагт хуудас бүхий агаарын бөмбөг хөөргөв
Өмнөд Солонгосын идэвхтнүүд Хойд Солонгосын эрх баригчдын дунд тархсан авлига, хүний эрхийг ноцтой зөрчиж буйг шүүмжилсэн агуулга бүхий ухуулах хуудастай агаарын бөмбөлгүүдийг Хойд Солонгос руу хөөргөжээ. Хойд Солонгосоос зугатсан хүмүүс, Пеньяны дэглэмийг эсэргүүцэгч 40 орчим хүн Өмнөд Солонгосын Көнгидо мужийн Имжигак орчмоос нийт 50 мянган ухуулах хуудас цацахаар төлөвлөж байсан ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул 20 мянгыг л хөөргөж чадсан байна.
Орон нутгийн 200 гаруй тариачин, ийм арга хэмжээ явуулахыгэсэргүүцэгч хөдөлгөөнийхөн замыг трактороор хааж, ухуулах хуудас бүхий агаарын бөмбөлөг хөөргөхийг эсэргүүцжээ.
Ингэж агаарын бөмбөлөг хөөргөх болгонд Хойд Солонгосын зүгээс бөмбөлөг рүү бууддаг нь ойролцоох тариан талбай дээр ажилладаг нутгийн иргэдийн амь насанд ноцтой аюул дагуулдаг гэж эсэргүүцэгчид тайлбарлав. Аравдугаар сарын эхээр Өмнөд Солонгосын идэвхтнүүдийн хөөргөсөн ухуулах хуудас бүхий агаарын бөмбөлгийг унагахын тулд Хойд Солонгосын цэргийнхэн Өмнөдийн зүг хүнд буугаар буудсан. Үүний дараа Өмнөдийн цэргийнхэн хариу гал нээж харилцан буудалцсан юм. Энэ талаар нэгэн тариачин “Үүнээс болж бид их алдагдал хүлээж байна. Бөмбөлөг хөөргөх болгонд цэргийнхэн онц байдал зарлан бид ажиллаж чадахгүй болдог. Тэд ахин ухуулах хуудас хөөргөх гэвэл бид саад болно” гэжээ.
Хойд Солонгосын зүг ухуулах хуудас хөөргөхийг хил орчмын Кэсон хамтарсан үйлдвэр эрхэлдэг бизнесмэнүүд мөн эсэргүүцэж байгаа юм. Харин Хойд Солонгосын тал ухуулах хуудас хөөргөж байгааг дайн зарласантай адил гэж үзээд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй гэсэн анхааруулгыг Сөүлд өгөөд байгаа.
Хариуд нь Өмнөд Солонгосын хоёр улсыг нэгтгэх асуудал хариуцсан сайд Рю Гил Жэ “Ухуулах хуудас хөөргөх нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрх” гээд эрх баригчид энэ арга хэмжээг таслан зогсоож чадахгүй гэжээ.

0 Сэтгэгдэл