Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хятад цаазаар авах ялтай гэмт хэргийнхээ тоог багасгаж магадгүй
БНХАУ цаазаар авах ял оноодог гэмт хэргийнхээ тоог цөөлөх хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байна. Эрүүгийн ийм хуулийн төслийг өнөөдөр Бээжинд ажлаа эхэлж байгаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 11 дэх удаагийн чуулганд оруулах гэж байгаа юм байна.
Байнгын хорооны чуулганд оруулж байгаа хуулийн энэ төслөөр бол Эрүүгийн хуульд зэвсэг, галт хэрэгсэл, цөмийн материал болон хуурамч валютын хууль бус наймаа; мөнгөн дэвсгэрт хуурамчаар үйлдвэрлэх, залилан мэхлэх замаар олж авах; садар самуун, биеэ үнэлэх гэмт хэргийн бүлэглэл байгуулах, оролцох; албан тушаалаа урвуулан ашиглах замаар хүмүүст хохирол учруулах, дайны цагт цуу яриа дэгдээх хэргүүдэд цаазаар авах ял оноож байх юм байна.
Хуулийн төслийг чуулганаар баталбал 1979 оноос хойш мөрдөж байгаа Эрүүгийн хуульд орж байгаа хоёр дахь өөрчлөлт болох юм. Хятадын өнөөгийн хуулиар 13 төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оноож байгаа нь ихэвчлэн эдийн засгийн гэмт хэрэгт оноодог юм.
БНХАУ цаазаар авах ял оноодог гэмт хэргийнхээ тоог цөөлөх хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байна. Эрүүгийн ийм хуулийн төслийг өнөөдөр Бээжинд ажлаа эхэлж байгаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 11 дэх удаагийн чуулганд оруулах гэж байгаа юм байна. Байнгын хорооны чуулганд оруулж байгаа хуулийн энэ төслөөр бол Эрүүгийн хуульд зэвсэг, галт хэрэгсэл, цөмийн материал болон хуурамч валютын хууль бус наймаа; мөнгөн дэвсгэрт хуурамчаар үйлдвэрлэх, залилан мэхлэх замаар олж авах; садар самуун, биеэ үнэлэх гэмт хэргийн бүлэглэл байгуулах, оролцох; албан тушаалаа урвуулан ашиглах замаар хүмүүст хохирол учруулах, дайны цагт цуу яриа дэгдээх хэргүүдэд цаазаар авах ял оноож байх юм байна.
Хуулийн төслийг чуулганаар баталбал 1979 оноос хойш мөрдөж байгаа Эрүүгийн хуульд орж байгаа хоёр дахь өөрчлөлт болох юм. Хятадын өнөөгийн хуулиар 13 төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оноож байгаа нь ихэвчлэн эдийн засгийн гэмт хэрэгт оноодог юм.
0 Сэтгэгдэл
хятад
Гэмт хэрэгтнээ буурхй орон руу гаргадаг нь Том орны архаг үйл ажиллагаа Тэндээс цаазнаас мултарвал Монголд ирнэ гэсэн үг
2014.10.27




















