Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Иосиф Кобзон Донецкийн БНУ гэгчид зочилж тоглов
ОХУ-ын Төрийн думын депутат энд янз бүрийн цаг үеийн хит болсон дуунуудыг дуулсны дараа хамгийн сүүлд нь “Амьдралаа, би чамд хайртай” гэдэг дууг Донецкийн Бүгд найрамдах улсын ерөнхий сайд гэж өөрийгөө нэрлэсэн Александр Захарченкотой хамтран дуулжээ.
ОХУ-ын Төрийн Думын депутат Иосиф Кобзон Украины нутаг, өөрсдийгээ Донецкийн бүгд найрамдах улс гэж тунхаглаад байгаа газарт очиж Дуурийн театрт нь концертоо тоглосон байна. Түүний оросын эх оронч сэдвийн дуунууд дуулсан тоглолтыг зөвхөн танхимд суусан үзэгчид төдийгүй театрын гадаа цугларсан хэдэн арван хүн том дэлгэцээр үзжээ.
ОХУ-ын Төрийн думын депутат энд янз бүрийн цаг үеийн хит болсон дуунуудыг дуулсны дараа хамгийн сүүлд нь “Амьдралаа, би чамд хайртай” гэдэг дууг Донецкийн Бүгд найрамдах улсын ерөнхий сайд гэж өөрийгөө нэрлэсэн Александр Захарченкотой хамтран дуулжээ. Тэрээр энд “Энэ дуунуудын нэлээд олныг нь би та нарын заримыг энэ хорвоод төрөөгүй байхад дуулж байлаа. Би хамгийн анх энэ тайзан дээр 1946 онд гарч байсан юм” гэж дурсчээ.
Тэрээр Украинд парламентын сонгууль болж байхтай яг зэрэгцээд Донецкт орос дуунуудаа дуулж байсан юм.
0 Сэтгэгдэл




















