Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Эстоны 15 настай сурагч багшийгаа буудаж амийг нь хөнөөжээ
Эстоны Вильянди хотын Паалалинна дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч 15 настай хүү даваа гарагт немц хэлний багш 56 настай эмэгтэйгээ гар буугаар буудаж амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
“Багш эмэгтэй газар дээрээ нас барсан. Өөр хэн ч өртөөгүй. Буудсан сурагчийг баривчилж, бусад сурагчийг аюулгүй газарт гаргасан” гэж цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Багш эмэгтэй Эне Сарап өмнө нь Вильянд мужийн шилдэг багшаар тодорч байжээ. Сурагч нь багшийгаа яг хичээл орж байхад нь буудсан бөгөөд чухам юунаас болж буудсан нь тодорхойгүй байна.
Сургуулийн захирал нь сэтгүүлчдэд гэмт хэрэгтний тухайд сурлагаараа хэвийн харин биеэ авч явах талаар жаахан асуудалтай хүүхэд гэж хэлсэн байна. Харин түүний фейсбүкт цэргийн сэдэвтэй, буу зэвсгийн тухай зургууд байхыг олжээ. Мөн аль дөрөвдүгээр сард “Намайг дуугүй байна гэж битгий шүүмжил. Хэн нэгнийг алчихсан байхад бүү хашгиралдаарай” гэсэн бичээс үлдээсэн байжээ.
Эстоны Вильянди хотын Паалалинна дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч 15 настай хүү даваа гарагт немц хэлний багш 56 настай эмэгтэйгээ гар буугаар буудаж амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ.“Багш эмэгтэй газар дээрээ нас барсан. Өөр хэн ч өртөөгүй. Буудсан сурагчийг баривчилж, бусад сурагчийг аюулгүй газарт гаргасан” гэж цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл