Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Америкийн пуужин хөөрөх үедээ дэлбэрэв
Америкийн Виржини мужийн эрэг орчим, Атлантын далайд байдаг Уоллопс арал дээрх “NASA”-ийн сансрын буудлаас хөөргөсөн пуужин гараан дээрээ дэлбэрсэн байна. Ослын улмаас пуужин тээгч “Antares”, тойрог замд гарах ёстой байсан “Cygnus” сансрын хөлөг сүйрч, Олон улсын сансрын станцын Америкийн хэсэгт зориулагдсан хоёр тонн гаруй ачаа үгүй болжээ. Эдгээрийн дотор маш нууц гэсэн зэрэглэлтэй 700 кг орчим тоног төхөөрөмж байсан тухай “Reuters” мэдээлэв. Иймд осол гарсан газрыг бүслэн хаасан гэнэ.
“NASA” өөрийн сувгаараа хөөргөлтийг шууд дамжуулж байсан тул сүйрлийг олон хүн харсан байна. Ослын улмаас хүний амь хохироогүй. Олон улсын сансрын станцын блог дээр хөөргөсний дараах зургаа дахь секундэд дэлбэрэлт болсон тухай бичиж. Пуужин тээгч “Antares”-ийн хөдөлгүүрүүдийн нэг нь дэлбэрсэн байна. Пуужин тээгчид Зөвлөлтийн үед цөмийн пуужинд зориулан бүтээсэн НК-33 хөдөлгүүрийн сайжруулсан хувилбарыг байрлуулдаг. Энэ пуужин тээгчийн нэгдүгээр шатыг Украины “Южное” зохион бүтээх товчоонд үйлдвэрлэдэг аж.
Дэлбэрэлтийн улмаас гарааны цогцолбор ноцтой гэмтсэн тул хурдан засч чадахгүй болсон бололтой. Хэрэв ингэвэл америкчууд Олон услын сансрын станц руу ачаа хүргэхийн тулд Оросын “Прогресс” сансрын хөлгийг ашиглах шаардлагатай болох аж.
“Antares” пуужин хөөргөгч ба “Сygnus” сансрын хөлгийг Америкийн “Orbital Sciences” хувийн компанид зохион бүтээж угсарсан. Өнгөрсөн жил анхны туршилтын нислэгээ амжилттай хийсний дараагаар “NASA” тус компанитай 1,9 тэрбум ам.доллараар гурван жилийн дотор найман удаа хөөргөх гэрээ байгуулаад байсан юм. Үүний дараа эхний хоёр удаагийн хөөргөлт амжилттай болсон ч харамсалтай нь гурав дахь нь ослоор дууслаа.
Америкийн Виржини мужийн эрэг орчим, Атлантын далайд байдаг Уоллопс арал дээрх “NASA”-ийн сансрын буудлаас хөөргөсөн пуужин гараан дээрээ дэлбэрсэн байна. Ослын улмаас пуужин тээгч “Antares”, тойрог замд гарах ёстой байсан “Cygnus” сансрын хөлөг сүйрч, Олон улсын сансрын станцын Америкийн хэсэгт зориулагдсан хоёр тонн гаруй ачаа үгүй болжээ. Эдгээрийн дотор маш нууц гэсэн зэрэглэлтэй 700 кг орчим тоног төхөөрөмж байсан тухай “Reuters” мэдээлэв. Иймд осол гарсан газрыг бүслэн хаасан гэнэ.“NASA” өөрийн сувгаараа хөөргөлтийг шууд дамжуулж байсан тул сүйрлийг олон хүн харсан байна. Ослын улмаас хүний амь хохироогүй. Олон улсын сансрын станцын блог дээр хөөргөсний дараах зургаа дахь секундэд дэлбэрэлт болсон тухай бичиж. Пуужин тээгч “Antares”-ийн хөдөлгүүрүүдийн нэг нь дэлбэрсэн байна. Пуужин тээгчид Зөвлөлтийн үед цөмийн пуужинд зориулан бүтээсэн НК-33 хөдөлгүүрийн сайжруулсан хувилбарыг байрлуулдаг. Энэ пуужин тээгчийн нэгдүгээр шатыг Украины “Южное” зохион бүтээх товчоонд үйлдвэрлэдэг аж.

0 Сэтгэгдэл