Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Японы алдарт “Комаки балет” Монголын тайзнаа

Монголын Балетын хөгжил сангаас Mонголын сонгодог урлагийг олон улсад сурталчлахаар “Night Of Ballet” олон улсын балетын фетивалийг уламжлал болгон зохион байгуулдаг. Тус сан БСШУЯ-тай хамтран зургадугаар сарын 8, 9-нд “Комаки балет” тоглолт зохиохоор болжээ. Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Токио хотын “Комаки балет” компанийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ манай улсад ирэхээр болжээ. СТӨ-нд хоёр өдөр болох эл тоглолтод тус компанийн уран бүтээлчдээс гадна АНУ-ын “Бостон балет” компанийн голцлол бүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг,  “Rhode Island Ballet”-ийн гоцлол бүжигчин АНУ-ын иргэн Эмили Лоскокко нар оролцох гэнэ. Ийнхүү Японы үндэсний балет “Мадарена”, Н.Римски-Корсаковын “Шахерезада” бүжгэн жүжиг японы балетчдын бүтээл Монголын тайзнаа амилна. “Мадарена” балет 400 жилийн тэртээх Японы түүхэн бодит үйл явдлаас сэдэвлэсэн бүтээл юм байна.
“Комаки балет” 66 жилийн өмнө байгуулагдаж байсан дэлхийд алдартай компани ажээ. Үүсгэн байгуулагч Масахиде Комаки 1970-аад оны эхэн үед Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Б.Жамъяандагвыг Японд зохиогдсон олон улсын бүжгэн жүжгийн тэмцээнд шүүгчээр оролцуулж, манай хоёр орны балетын хамтын ажиллагаа эхэлж байжээ. 2002 онд тус компанийн захирал Со Кикучи манай улсад айлчилж, Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулж гавьяат жүжигчин Д.Алтанхуягийг нутагтаа урьж, тоглуулж байсан аж. Харин 2007 онд гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилгаар “Комаки балет” компанийг бүрэн бүрэлдэхүүнээр нь эх орондоо урьж тоглуулсан юм. Энэхүү тоглолтыг хамт олон, оюутан сурагчид, өндөр настнууд хямдралтай үнээр үзэх боломжийг зохион байгуулагчид олгож байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан