Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Оросын байлдааны онгоцууд Европ дээгүүр нисэх нь олширчээ
ОХУ-ын агаарын цэргийн хүчний байлдааны нисэх онгоцууд Европын хойд нутгийн дээгүүр нисэх нь улам идэвхжиж байна гэж НАТО тэмдэглэжээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Оросын байлдааны онгоцууд хойд Европын нутаг дээгүүр нисэх нь өмнөх жилүүдийнхээс хоёр дахин нэмэгдсэн гэжээ. Энэ сарын 28-ны өдөр Балтийн тэнгисийн агаарын орон зайд оросын долоон сөнөөгч онгоц ниссэн нь НАТО-гийн радарт ажиглагджээ. 29-ний өдөр мөн л Норвегийн агаарын хилийг зөрчиж найман онгоц орж ирснийг тус улсын агаарын хүчний онгоцууд хөөрч ажиглахад Оросын онгоцууд болох нь танигдсан байна. Энэ найман онгоцны бүрэлдэхүүнд Ту-95 бөмбөгдөгч дөрөв, агаарт цэнэглэгч Ил-78 онгоц дөрөв байжээ.
Үүний зэрэгцээ Португалийн баруун эрэг Атлантын далай дээгүүр Оросын хоёр онгоц хөөрснийг бас бүртгэж авчээ. 30-ны өдөр Хар тэнгисийн дээгүүр бөмбөгдөгч Ту-95 хоёр, сөнөөгч Су-27 хоёр ниссэн бол Балтийн тэнгис дээгүүр хоёр МиГ-31, хоёр Су-34, хоёр Су-24, нэг Су-27 гэсэн бүрэлдэхүүнтэй баг нислэг хийсэн байна.
Ийм байдлаар Оросын онгоцууд энэ жил Европын агаарын орон зайд 100 гаруй удаа нэвтэрсэн нь өмнөх жилийнхээс хоёр дахин өсчээ.
Оросын онгоцууд Европын орнуудын агаарын орон зайд 500 метр, зарим үед түүнээс илүү зайд нэвтэрч ойролцоогоор нэг минут нисдэг гэнэ.
Энэ сарын 21-ний өдөр Балтийн тэнгис дээгүүр Оросын тагнуулын онгоц нэлээд хугацаагаар ниссэнийг Латвийн зэсэгт хүчнийхэн илрүүлсэн байна.
МиГ-31 сөнөөгчөөр хамгаалуулсан Оросын стратегийн пуужин тээгч Ту-95МС онгоц Умард тэнгисийн дундын бүс дээгүүр нислэг хийсэн гэж ОХУ-ын цэргийн агаарын нисэх хүчний төлөөлөгч хурандаа Игорь Климов сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Оросууд энэ жилийн туршид манай агаарын хилийг тагнан туршиж байна” гэж НАТО-гийн цэргийн албан тушаалтан хэлснийг Die Welt сонин тэмдэглэжээ. НАТО-гийн төлөөлөгч “Америкийн дуу хоолой” радиод нэг удаа “Оросын талын өдөөн хатгасан ийм нислэг Хүйтэн дайны үеийнхээс ч давлаа” гэж хэлжээ.

0 Сэтгэгдэл