Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Бүгд найрамдахчууд ялсан нь Б.Обамад сонгогчдын итгэл алдарсныг харуулав уу
ХАР ТАГТАА. ХЭТЭРХИЙ НООМОЙ ЮМ
АНУ-д болсон Сенатын сонгуульд Бүгд найрамдах нам ялснаар Барак Обамагийн засаг захиргаа сүүлийн хоёр жилийн хугацаанд бүгд найрамдахчууд зонхилсон сенаттай хамтран ажиллах тус намын нэр дэвшигчид Арканзас, Колорадо, Айова, Монтана, Хойд Каролина, Өмнөд Дакота болон баруун Виржиния мужид ялсан байна. Саналыг бүрэн тоолж дууссаны дараа Бүгд найрамдахчуудын ялсан тойрог улам нэмэгдэх төлөвтэй байна. Тус нам Төлөөлөгчдийн танхимд ч олонхийн байр сууриа батжуулах дүр зураг харагдаж байгаа юм.

Бүгд найрамдах нам энэ удаагийн сонгуулийг Ерөнхийлөгч Б.Обамад сонгогчид итгэл хүлээлгэж буй эсэхийг харуулах нэг ёсны бүх нийтийн санал асуулга болно хэмээн кампанит ажлынхаа үеэр мэдэгдэж байсан. Тэгэхээр тэдний үзэж буйгаар Америкийн сонгогчид Ерөнхийлөгчдөө итгэл алдарч буйг энэ сонгуулийн дүн харуулав бололтой.
Бүгд найрамдахчуудын хүлээн авсан өөр нэг баяртай мэдээ бол тус намаас мужийн захирагчдын сонгуульд ялагсад ч олон байгаа аж. Нийтдээ 36 мужийн захирагчийг сонгосноос Флорида, Мэйн, Висконсин зэрэг мужид Бүгд найрамдах намынхан дахин сонгогдож чаджээ.
Шинээр сонгогдсон гишүүд ирэх нэгдүгээр сард тангаргаа өргөн, ажилдаа орох бөгөөд ийнхүү 2006 оноос хойш Бүгд найрамдах нам хууль тогтоох хоёр танхимд хоёуланд нь олонхийг бүрдүүлсэн анхны тохиолдол болох юм.

0 Сэтгэгдэл
зочин
Оростой шөргөөлцөлдөхөөр ингэдэг юм даа.
2014.11.06
2014.11.06