Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
“Facebook” хэрэглэгчдийн мэдээлэл авах гэсэн хүсэлт нэмэгдсээр байна
“Facebook” хэрэглэгчдийн мэдээллийг авах гэсэн зарим орны Засгийн газрын хүсэлт энэ оны эхний зургаан сард 24 хувиар нэмэгдсэн болохыг тус компани мэдэгдлээ. Засгийн газрууд зургаан сарын дотор 35 мянган удаа Facebook-т хандаж тодорхой хүмүүсийн хувийн мэдээлэл, мессэж харилцааны мэдээллийг гаргаж өгөхийг хүсчээ. Ер нь, сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээний цар хүрээ өргөжиж, хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр хууль хяналтын байгууллага сэжиг бүхий хүмүүсийн мэдээллийг онлайн сүлжээнээс авах нь ихэссэн. Тухайлбал, өнгөрсөн жил “Facebook” компани 400 хэрэглэгчийнхээ гэрэл зураг, мессэж зэрэг хувийн мэдээллийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгөх ёстой гэж АНУ-ын шүүх шийдвэрлэж байсан бол “Google” компани мөн л онлайн хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг өгөх хүсэлт энэ оны эхний хагас жилд 15 хувиар өсчээ. Улс орнуудын Засгийн газар ийм хүсэлт тавихдаа ихэвчлэн эрүүгийн хэрэг мөрдөн шалгахад хэрэгцээтэй мэдээлэл авах гэсэн зорилготой байдаг аж.

0 Сэтгэгдэл