Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Ким Чен Ирийн хамгаалагч байгаад Өмнөд рүү зугтсан хүн ингэж ярьжээ
БНАСАУ-д нам төрийн удирдагчдын хамгаалалтын албанд ажиллах хүмүүсийг маш хатуу бэлтгэдэг хэмээн Умардын телевизээр үзүүлэхдээ тэдний цээжин дээр гантиг хавтан тавиад лантуугаар хага цохьдог, улаан гараараа цахилгаан чийдэн холбодог зэрэг кадр үзүүлж байсныг Ли Ён Хук ер нь бол үнэн хэмээн баталж байгаа гэнэ.
Бараг 11 жилийн туршид Умард Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн дэргэд, түүний хамгаалалтын албанд ажиллаж байсан Ли Ён Хук өмнөд Солонгост зугтаж гараад одоо амар тайван амьдарч дуртгалаа бичиж байна хэмээн CNN News бичжээ.
БНАСАУ-д нам төрийн удирдагчдын хамгаалалтын албанд ажиллах хүмүүсийг маш хатуу бэлтгэдэг хэмээн Умардын телевизээр үзүүлэхдээ тэдний цээжин дээр гантиг хавтан тавиад лантуугаар хага цохьдог, улаан гараараа цахилгаан чийдэн холбодог зэрэг кадр үзүүлж байсныг Ли Ён Хук ер нь бол үнэн хэмээн баталж байгаа гэнэ.CNN-ийн Сөүлийн товчоонд өгсөн ярилцлагадаа Ли Ён Хук өнөөгийн удирдагчийн эцэг Ким Чен Ирийн хамгаалалтын албаны хүмүүсийг бэлтгэхдээ бөхийн барилдаан, биеийн хүчний ерөнхий дасгалууд, бие хамгаалах урлагийн хичээл, хүчний дасгал, усанд сэлэх хичээл ордог ч энэ нь тусгай бэлтгэлийн зөвхөн нэг хэсэг нь гэжээ.
Үүний зэрэгцээ хамгийн гол нь үзэл суртал, хүмүүжлийн бэлтгэл байдаг гэнэ. Тэднийг ердөө л хайрт удирдагчид зүтгэж, түүнийг хамгаалахын төлөө төрсөн гэдгийг яс маханд нь тултал ойлгуулдаг гэнэ. Хамгаалалтын албаныхан зөвхөн “нөхөр Ким” бол бурхан гэж итгэж амьдарч, ажиллах ёстой гэнэ.
Лигийн хэлснээр бол Умардын хуучин удирдагч хоёр нүүртэй, сайхан зантай бол юуг ч бурхан болгож магтан сайшаадаг бол дургүйгээ хүрэхээр хэний ч болов амьдралыг юу ч биш болгож чаддаг хүн байсан гэнэ. Нэг удаа төрийн өндөр албаны нэг хүн Ким Чен Ир удирдагчийн хувийн цахилгаан шатыг нууцаар ашиглаж зорчсон, тамхины нь үнсний савыг хэрэглэснийг мэдсэн удирдагч түүнийг бөөнөөр хорих хөдөлмөрийн лагерьт илгээгээд тэр нь тэндээ нас барсан гэж Ли ярьжээ.
Өөрийнх нь бурхан хэмээн итгэж явсан хүн ямар хэрцгий хүн болохыг Ли Өмнөд Солонгост зугтан гарсныхаа дараа л мэдсэн гэнэ. Тэр бас Ким Чен Ир бол өөрийн эцэг Ким Ир Сений адил ерийн л нэг дарангуйлагч байсан, харин өнөөгийн удирдагч Ким Чен Ун нь тэднээсээ илүү хэрцгий хүн юм байна гэдгийг ойлгосон гэжээ.
“Түүний эцэг нь ч устгаж чадаагүй авга ахыгаа Ким Чен Ун цаазалсан шүү дээ” гэж Ли ярьсан байна.
Түүнийхээр бол Ким Чен Уны үед харин ч умардын дэглэм зарим талаараа арай зөөлөрсөн ч залуу удирдагч тансаглал, үнэтэй орд харш, хүүхэнд дуртайгаараа эцгээсээ тун бага ялгаатай гэжээ.
1994 онд Ли Умардаас зугтаах гэж оролдсон ч баригдаж бөөнөөр хорих газарт хүргэгдсэн байна. Эцсийн эцэст тэрээр Өмнөдийг зорьж зугтаасан 25 мянган дүрвэгчийн тоонд багтаж БНСУ-д очжээ.
Одоо Ли Ён Хук хөдөөгийн нэгэн фермд ажиллан Умардад өнгөрүүлсэн амьдралынхаа тухай ном бичиж байна гэж CNN News мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
























