Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Марк Зукерберг хувцсандаа анхаарах ч завгүй
“Apple” компанийн захирал агсан Стив Жобс хүзүүтэй хар цамц, цэнхэр жинсэн өмднөөс салдаггүй нэгэн байсан. Шинэ бүтээгдэхүүн танилцуулах томоохон арга хэмжээн дээр ч өнөөх л хувцастайгаа явдаг байсан болохоор энэ нь түүний нэг имиж болж үлдсэн. Тэгвэл Цахиурын хөндийн өөр нэг босс Марк Зукерберг богино ханцуйтай саарал цамц, жинсэн өмдтэй дүр төрхөөрөө мөн л олны танил болсон билээ. Дэлхийн хамгийн том компаниудын нэг Facebook-ийн эзэн, мөн манай гарагийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг тэрээр өдөр бүр яг л өчигдрийнхөө хувцсыг өмссөн мэт нэг л ижил саарал футболктой явж байдаг нь олон хүнийг гайхашруулдаг. Тэгвэл тэр яагаад өдөр бүр нэгэн хэвийн саарал футболк өмсөөд байдаг юм бэ гэсэн асуултад хариулжээ.
М.Зукерберг өнгөрсөн долоо хоног онлайн сүлжээгээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс түүнд асуулт тавих гэсэн хүмүүстэй холбогдож, нэг цаг ярилцжээ. Энэ үеэр нэгэн сониуч ярилцагч түүнээс дээрх асуултыг асуухад “Би Facebook-ийн төлөө хамаг хүчээ дайчлан ажиллахын тулд өөр бусад зүйлд аль болох цөөн шийдвэр гаргаж, анхаарлаа сарниулахгүй байхыг хичээдэг. Нэг тэрбум гаруй хүнд үйлчилж буй энэ том сүлжээний төлөө ажилладагтаа би өөрийгөө азтайд тооцдог. Гэтэл энэ чухал ажилд зориулах цаг зав, эрч хүч, энергиэ хувийн амьдралынхаа аахар шаахар зүйлд зарцуулах нь утгагүй бөгөөд тэнэг хэрэг юм. Би бүх эрч хүч, оюун бодлоо зөвхөн хамгийн сайн бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад л зориулдаг” хэмээн хариулжээ. Өөрөөр хэлбэл, түүн шиг чухал ажилтай хүнд хувцас зэрэгт анхаарах зав үнэндээ байхгүй гэжээ. 33 тэрбум ам.долларын хөрөнгөтэй М.Зукербергийн хувцасны шүүгээнд хамгийн олон байдаг хувцас нь мэдээж саарал футболк бөгөөд хэдэн арваараа хөглөрч байдаг гэнэ.
“Apple” компанийн захирал агсан Стив Жобс хүзүүтэй хар цамц, цэнхэр жинсэн өмднөөс салдаггүй нэгэн байсан. Шинэ бүтээгдэхүүн танилцуулах томоохон арга хэмжээн дээр ч өнөөх л хувцастайгаа явдаг байсан болохоор энэ нь түүний нэг имиж болж үлдсэн. Тэгвэл Цахиурын хөндийн өөр нэг босс Марк Зукерберг богино ханцуйтай саарал цамц, жинсэн өмдтэй дүр төрхөөрөө мөн л олны танил болсон билээ. Дэлхийн хамгийн том компаниудын нэг Facebook-ийн эзэн, мөн манай гарагийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг тэрээр өдөр бүр яг л өчигдрийнхөө хувцсыг өмссөн мэт нэг л ижил саарал футболктой явж байдаг нь олон хүнийг гайхашруулдаг. Тэгвэл тэр яагаад өдөр бүр нэгэн хэвийн саарал футболк өмсөөд байдаг юм бэ гэсэн асуултад хариулжээ. М.Зукерберг өнгөрсөн долоо хоног онлайн сүлжээгээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс түүнд асуулт тавих гэсэн хүмүүстэй холбогдож, нэг цаг ярилцжээ. Энэ үеэр нэгэн сониуч ярилцагч түүнээс дээрх асуултыг асуухад “Би Facebook-ийн төлөө хамаг хүчээ дайчлан ажиллахын тулд өөр бусад зүйлд аль болох цөөн шийдвэр гаргаж, анхаарлаа сарниулахгүй байхыг хичээдэг. Нэг тэрбум гаруй хүнд үйлчилж буй энэ том сүлжээний төлөө ажилладагтаа би өөрийгөө азтайд тооцдог. Гэтэл энэ чухал ажилд зориулах цаг зав, эрч хүч, энергиэ хувийн амьдралынхаа аахар шаахар зүйлд зарцуулах нь утгагүй бөгөөд тэнэг хэрэг юм. Би бүх эрч хүч, оюун бодлоо зөвхөн хамгийн сайн бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад л зориулдаг” хэмээн хариулжээ. Өөрөөр хэлбэл, түүн шиг чухал ажилтай хүнд хувцас зэрэгт анхаарах зав үнэндээ байхгүй гэжээ. 33 тэрбум ам.долларын хөрөнгөтэй М.Зукербергийн хувцасны шүүгээнд хамгийн олон байдаг хувцас нь мэдээж саарал футболк бөгөөд хэдэн арваараа хөглөрч байдаг гэнэ.
0 Сэтгэгдэл




















