Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Хятадын тосгоныг үл мэдэгдэх өвчин дайрчээ
Хятадын өмнөд нутгийн нэгэн тосгоны оршин суугчид гар, хөлийн үеийг аймшигтайгаар эрэмдэглэн өөрчилдөг учир битүүлэг өвчинд нэрвэгдээд олон жил болж байгаа аж. Эмч нар өвчний шалтгаан эмчлэх аргыг олох гэж олон жил судалгаа явуулж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй гэнэ.

Өвчний улмаас тосгоны оршин суугчдын хөл гар нь хачин байдлаар мушгирч тахийсжэн мэт харагддаг, цөөнгүй тохиолдолд арьсан дээр нь маш хөндүүр цэврүү үүсдэг.
Тосгоны иргэдэд тусламж болгон явуулсан эмч нар өвчний гарал үүслийг тайлбарлах гээд мухардалд орж. Аргагүйн эрхэнд Кашин-Бекийн өвчин гэж нэрлэгддэг тун ховор эмгэг мөн байх гэсэн таамаг дэвшүүлээд байгаа аж. Энэ өвчнийг Ууруудын өвчин гэдэг бөгөөд гол төлөв Хятад, Сибир, Хойд Солонгост бүртгэгддэг. Өвчин үүсэх шалтгаан нь хоол хүнс, усанд селен нэртэй элемент шаардлагатай түвшинд хүрэхээргүй бага эсвэл огт байхгүй байх явдал.

Хэдийгээр энэ элемент нь их хэмжээгээр хүнд хортой байдаг ч бага тунгаар бол хүнд зайлшгүй хэрэгтэй бөгөөд бие эрүүл байхын нэг нөхцөл. Туслахаар ирсэн эмч нар тус тосгонд 20 хүн өвдсөн байгаагаас дийлэнх нь эрэгтэйчүүд байгааг тогтоосон.

Цөөнгүй тохиолдолд өвчний харагдах нь байдал нь аймшигтай төдийгүй хүний ажлын чадварыг алдагдуулдаг нөлөөтэй. Харин хөдөө тосгоны хүмүүсийн хувьд биеийн хүчний ажил хийж чадахгүй байна гэдэг амьдрах эх үүсвэргүй болж байгаатай адил.

Жишээлэхэд, өвчинд нэрвэгдсэн 38 настай эмэгтэй 12 жилийн турш гэр зуур хамгийн хөнгөн ажил хийхээс өөр чадваргүй яваа. Түүний хэлж байгаагаар тосгоны олон хүн тусламж хүсч эмнэлэгт үзүүлж байсан ч тэдэнд юу тохиолдсон, юугаар өвдөснийг тодорхойлсон тохиолдол нэг ч гарч байгаагүй гэнэ.

Тосгонд ирсэн эмч нарын баг нууцлаг өвчнийг Кашин-Бекийн өвчин мөн гэдгийг нотлохын тулд ундны ус, хоолон дахь селений хэмжээг тодорхойлж байгаа аж.Гэвч энэ өвчин мөн гэдэг нь батлагдлаа ч өвдсөн хүмүүсийн зовлон дуусахгүй. Учир нь Кашин-Бекийн өвчнийг эмчлэх ямар ч аргагүй. Мэс засал хийлгэх, физик эмчилгээнд явах зэргээр өвчний явцыг хүндрүүлэлгүй, өвдөлтийг хурцдуулалгүй байлгах л боломжтой.
Үүний дээр гол төлөв хүүхдэд илэрдэг энэ өвчин яагаад насанд хүрсэн хүмүүсийг дайрах болсныг тогтоох шаардлагатай болно.

0 Сэтгэгдэл
mgl
baigal ehee sudheer tegdgiin mania uvug deedes aaaali ert meddeg bolood udaj bna da
2014.11.12