Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Обама Путин хоёр зогсоогоор уулзаж байна
Бээжинд болж байгаа АНЭЗЗ-ийн чуулга уулзалтын үеэр Обама Путин хоёр уулзажээ. Путины хэвлэлийн төлөөлөгч Песков "Путин Обама хоёр албан бусаар уулзаж байгаа. Удирдагч нар зогсоогоор харилцаж байна" гэжээ.
Үүнээс нээлтийн ёслолын үеэр зураг авахад Путин Обама хоёр таарч хоёр гурван үг сольсон. Энэхүү эхний уулзалтын үеэр хоёр Ерөнхийлөгч ямар ч асуудал хэлэлцээгүй, тэгэх цаг ч байгаагүй гэдгийг Оросын ч тэр, Америкийн ч тэр албаны хүмүүс тайлбарласан.
Чуулга уулзалт эхлэхээс өмнө Цагаан ордны зүгээс Бээжингийн чуулгал уулзалтын үеэр төдийгүй удахгүй болох Их 20-ийн уулзалтаар Путин Обама хоёр албан ёсны хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдээд байсан юм.
Энэ долоо хоногийн сүүлээр Австралийн Брисбен хотод дэлхийн их 20 гүрний удирдагч нарын уулзалтад В.Путин оролцоно гэж мэдэгдээд байгаа. Өрнөдийн зарим улс төрчид Украинд болж байгаа хэрэг явдалтай холбоотойгоор Путиныг Их 20-ийн уулзалтад урихгүй байх, Их долоогоос хассан шигээ Оросын Их 20-оос хасахыг уриалж байсан. Гэвч Австралийн Ерөнхий сайд энэ уулзалтад ОХУ, Ерөнхийлөгч Путин оролцолгүйгээр нэн чухал олон асуудлыг шийдэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч Австралид хүлээж байгаагаа мэдэгдэж байв.
Бээжинд болж байгаа АНЭЗЗ-ийн чуулга уулзалтын үеэр Обама Путин хоёр уулзажээ. Путины хэвлэлийн төлөөлөгч Песков "Путин Обама хоёр албан бусаар уулзаж байгаа. Удирдагч нар зогсоогоор харилцаж байна" гэжээ. Үүнээс нээлтийн ёслолын үеэр зураг авахад Путин Обама хоёр таарч хоёр гурван үг сольсон. Энэхүү эхний уулзалтын үеэр хоёр Ерөнхийлөгч ямар ч асуудал хэлэлцээгүй, тэгэх цаг ч байгаагүй гэдгийг Оросын ч тэр, Америкийн ч тэр албаны хүмүүс тайлбарласан.

0 Сэтгэгдэл