Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Орост дараа жилээс шатахууны үнэ нэмэгдэнэ
Өчигдөр Оросын Төрийн Дума "газрын тосны салбарын татварын маневр" гэж нэрлэгдэх болсон шинэ хуулийг хоёр дахь удаа хэлэлцээд баталсан байна. Ингэснээр манай хойд хөршид бензиний жижиглэн худалдааны үнэ мэдэгдэхүйц өсөх нь гарцаагүй болов.
Шинэ хуулиар газрын тосны салбараас авдаг татварыг гол ачааг экспортоос дотоодын олборлолтын албар руу шилжүүлж байгаа болохоор "татварын маневр" гэсэн албан бус нэр авчээ. Ингэснээр төсвийн экспортын хамаарлыг багасгах зорилготой аж. Мөн олборлох салбарт боловсруулах салбараас өндөр татвар ногдуулдаг байсныг болиулан тэнцвэржүүлэх зорилготой гэнэ.
Гэвч тус салбарт ажилладаг бизнесмэнүүд, шинжээчид нь энэ хуулийг Засгийн газар нь элдэв хориг арга хэмжээ, газрын тосны үнийн уналтаас болж төсвийг бүрдүүлэхэд тулгарсан бэрхшээлээ шийдэхийн тулд боловсруулах салбарт голдуу үйл ажиллагаа явуулдаг компаниудиас илүү татвар авах замаар асуудлыг шийдэх гэсэн оролдлого гэж үзсэн байна.
Хуулийн дагуу гурван жилийн дотор газрын тосны экспортын татварыг шат дараатайгаар 1,7 дахин баасгаж, үүнтэй зэрэгцэн газрын тос олборлох татварыг 1,7 дахин, хийн олборлолтын татварыг 6,5 дахин нэмэгдүүлэх юм байна. Мөн шатахууны акцизыг нэлээд нэмэх аж.
Ингэснээр дараа жилээс бензиний үнэ 10 хувиар нэмэгдэнэ ОХУ-ын засгийн Засгийн газар хэлж. Харин төрөөс хамааралгүй шинжээчид бүр ч илүү нэмэгдэнэ гэжээ. Зарим нь 2015 оны шатахууны үнэ 20 хувиар нэмэгдэн литр бензин 50 рубль хүрнэ гэж байна.
Өчигдөр Оросын Төрийн Дума "газрын тосны салбарын татварын маневр" гэж нэрлэгдэх болсон шинэ хуулийг хоёр дахь удаа хэлэлцээд баталсан байна. Ингэснээр манай хойд хөршид бензиний жижиглэн худалдааны үнэ мэдэгдэхүйц өсөх нь гарцаагүй болов.Шинэ хуулиар газрын тосны салбараас авдаг татварыг гол ачааг экспортоос дотоодын олборлолтын албар руу шилжүүлж байгаа болохоор "татварын маневр" гэсэн албан бус нэр авчээ. Ингэснээр төсвийн экспортын хамаарлыг багасгах зорилготой аж. Мөн олборлох салбарт боловсруулах салбараас өндөр татвар ногдуулдаг байсныг болиулан тэнцвэржүүлэх зорилготой гэнэ.

0 Сэтгэгдэл