Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Севол хөлгийн ахмадад 36 жилийн ял оноов
300 гаруй хүний амийг авч одсон Севол хөлгийн ослын буруутнуудыг шүүх хурал өчигдөр болж, онгоцны ахмадад 36 жилийн ял оноолоо. Онгоц нь осолдоод, зорчигчид нь хөлөг дотор живж байхад өөрийн амийг аврахаар хамгийн түрүүнд аврагчдын завинд суусан Севолын ахмад Ли Жүн Сокт уг нь прокурорууд хүн амины хэргээр ял төлөвлөсөн ч шүүхээс түүнийг энэ зүйл ангид буруутгаагүй аж. Харин ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан гэдэг үндэслэлээр зорчигчдыг орхиж явсныг нь буруутган дээрх ялыг оноожээ. 70 гарсан онгоцны ахмадын хувьд энэ насаар нь хорих шийтгэлээс ялгаагүй хэмээн хэвлэлүүд бичиж байна. Тус улс 1997 оноос цаазаар авах ял оноохоо больж, бүх насаар хорих нь ялын дээд хэмжээ болжээ. Тэгэхээр Севол хөлгийн ахмадад шүүхээс ялын дээд хэмжээ оноосон ч гэж үзэж болохоор байна.
Онгоц аль хэдийнэ хазайгаад живсэн байхад зорчигчдод анхааруулга өгөөгүй, тэднийг гадагш нь гаргаж аврах ажиллагааг эрт явуулахын оронд гарахыг хориглосон гээд онгоцны ахмадыг буруутгах шалтгаан олон бий. Тэр дундаас насанд хүрээгүй олон зуун хүүхэд аврал эрэн онгоцон дотор амь тэмцэн хүлээж байхад хар амиа хоохойлон аврагчдын завинд суусан нь өмнөд солонгосчууд төдийгүй энэ хэргийг анхааран ажиглаж байсан дэлхий нийтийг жигшүүлсэн билээ. Тэрээр энэ үйлдэлдээ Солонгосын ард түмнээс олон удаа уучлал гуйсан ч тус улсын Ерөнхийлөгч Пак Кын Хе хүртэл үүнийг уучилж болшгүй “аллага” гэж нэрлэсэн. Энэ хэргийг Солонгосын нийгэм тэр аяараа анхааран ажиглаж, хөлгийн багийнхныг буруутгаж байгаа учраас Ли Жүн Сокийг өмгөөлөх хуульч ч олдохгүй байсан юм. Тэрээр шүүх хурлын үеэр онгоцны жолоог туршлагагүй хүн барьж явсныг мэдэж байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд онгоцонд асуудал тулгарах үед өрөөндөө тамхи татаад, хувцсаа солиод сууж байсан гэж мэдүүлжээ.
Өнгөрсөн долдугаар сард эхэлсэн шүүх хурлаар Ли Жүн Сокоос гадна хөлгийн багийн 15 гишүүнийг шүүсэн бөгөөд ахлах инженерт 30 жил, үлдсэн 13 хүнд 20 жил хүртэл хорих ял оноожээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд болсон энэ аймшигт ослын улмаас хөлөгт явсан 476 зорчигчоос 300 гаруй хүн, тэр дунд 250 гаруй сурагч амиа алдсан юм. Хэдхэн цагийн дотор далайд бүрэн живсэн гатлага онгоц дотроос 295 цогцсыг нь гаргаж, есөн хүн нь одоо хүртэл сураггүй гэсэн бүртгэлтэй байгаа.
300 гаруй хүний амийг авч одсон Севол хөлгийн ослын буруутнуудыг шүүх хурал өчигдөр болж, онгоцны ахмадад 36 жилийн ял оноолоо. Онгоц нь осолдоод, зорчигчид нь хөлөг дотор живж байхад өөрийн амийг аврахаар хамгийн түрүүнд аврагчдын завинд суусан Севолын ахмад Ли Жүн Сокт уг нь прокурорууд хүн амины хэргээр ял төлөвлөсөн ч шүүхээс түүнийг энэ зүйл ангид буруутгаагүй аж. Харин ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан гэдэг үндэслэлээр зорчигчдыг орхиж явсныг нь буруутган дээрх ялыг оноожээ. 70 гарсан онгоцны ахмадын хувьд энэ насаар нь хорих шийтгэлээс ялгаагүй хэмээн хэвлэлүүд бичиж байна. Тус улс 1997 оноос цаазаар авах ял оноохоо больж, бүх насаар хорих нь ялын дээд хэмжээ болжээ. Тэгэхээр Севол хөлгийн ахмадад шүүхээс ялын дээд хэмжээ оноосон ч гэж үзэж болохоор байна. Онгоц аль хэдийнэ хазайгаад живсэн байхад зорчигчдод анхааруулга өгөөгүй, тэднийг гадагш нь гаргаж аврах ажиллагааг эрт явуулахын оронд гарахыг хориглосон гээд онгоцны ахмадыг буруутгах шалтгаан олон бий. Тэр дундаас насанд хүрээгүй олон зуун хүүхэд аврал эрэн онгоцон дотор амь тэмцэн хүлээж байхад хар амиа хоохойлон аврагчдын завинд суусан нь өмнөд солонгосчууд төдийгүй энэ хэргийг анхааран ажиглаж байсан дэлхий нийтийг жигшүүлсэн билээ. Тэрээр энэ үйлдэлдээ Солонгосын ард түмнээс олон удаа уучлал гуйсан ч тус улсын Ерөнхийлөгч Пак Кын Хе хүртэл үүнийг уучилж болшгүй “аллага” гэж нэрлэсэн. Энэ хэргийг Солонгосын нийгэм тэр аяараа анхааран ажиглаж, хөлгийн багийнхныг буруутгаж байгаа учраас Ли Жүн Сокийг өмгөөлөх хуульч ч олдохгүй байсан юм. Тэрээр шүүх хурлын үеэр онгоцны жолоог туршлагагүй хүн барьж явсныг мэдэж байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд онгоцонд асуудал тулгарах үед өрөөндөө тамхи татаад, хувцсаа солиод сууж байсан гэж мэдүүлжээ.
Өнгөрсөн долдугаар сард эхэлсэн шүүх хурлаар Ли Жүн Сокоос гадна хөлгийн багийн 15 гишүүнийг шүүсэн бөгөөд ахлах инженерт 30 жил, үлдсэн 13 хүнд 20 жил хүртэл хорих ял оноожээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд болсон энэ аймшигт ослын улмаас хөлөгт явсан 476 зорчигчоос 300 гаруй хүн, тэр дунд 250 гаруй сурагч амиа алдсан юм. Хэдхэн цагийн дотор далайд бүрэн живсэн гатлага онгоц дотроос 295 цогцсыг нь гаргаж, есөн хүн нь одоо хүртэл сураггүй гэсэн бүртгэлтэй байгаа.
0 Сэтгэгдэл
























